Далайн аялал болон газрын аялал нь зорчих хэлбэр, авах мэдрэмж, зорилгоороо ялгаатай.
Далайн аялал
5 одтой зочид буудалтай дүйцэхүйц үйлчилгээтэй далайн хөлөг онгоц, завь зэрэг усан тээврийн хэрэгслээр аялдаг. Далайгаар аялах, наран шарлагын газар амрах, далайд сэлэх боломжтой. Далайн аялал нам гүм, байгалийн үзэмж (далайн давлагааг сонсож), далайн амьтдыг ойроос харах боломжтой. Усан онгоц нь хэд хэдэн арал, хот, улсуудаар явах маршрутуудаар явдаг. Усан онгоцны үйлчилгээ нь бүгд нэг доор байдаг тул илүү тухтай амрангаа аялах боломжтой.
Газрын аялал
Автобус, машин, галт тэрэг зэрэг газар дээрх тээврийн хэрэгслээр аялдаг.
Газрын аялал соёл, түүхэн газрууд, байгаль, урлагийн газруудаар орох, үзэсгэлэнт газруудтай танилцах боломжтой байдаг. Газрын аяллаар үзвэр, жуулчдын амралтын газар, зочид буудал гэх мэт газруудаар цаг хугацааны хувьд уяан хатан нөхцөлтэйгээр аялах боломжтой.
Далайн болон газрын аялал аль аль нь өөрийн гэсэн давуу талуудтай. Таны аяллын сонирхол, зорилгоос шалтгаалан аль нь танд илүү тохиромжтойг сонгож аялаарай.