Үзэсгэлэнт Каир хот нь Египетийн нийслэл хот бөгөөд Африк тивийн хамгийн олон хүн амтай хотуудын нэг гэгддэг. Дулаахан хуурай, оройдоо сэрүүн таатай цаг агаарын уур амьсгалтай. Олон мянган жилийн түүхтэй, эртний соёл иргэншлээс орчин үеийн хувьсгал хүртэл сонирхолтой амьдралын хэв маягтай энэхүү хот болон далайн эргийн тансаг ресорт бүхий Хургада хотоор аялахыг хүсвэл та бүгдийг бидэнтэй нэгдэхийг урьж байна.
Товч хөтөлбөр:
Зочид буудал
Каир хотод 3 хоног байрлах буудал: Helnan Dream Hotel 5*
Хургада хотод 3 хоног байрлах буудал: Stella Makadi Beach
Улаанбаатар хотоос өглөөний 9:10 цагаас Хөшигтийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх буудлаас Туркиш эйрлайн компаний агаарын хөлгөөр нисэн аялал эхэлнэ. Истанбул хотод орон нутгийн цагаар 14:00 цагт газардана, цааш бид Истанбул нисэх буудлаас 18:25 цагаас хөөрч Каир хотод 19:55 цагт газардана.
Нутгийн хөтөч, жолооч нар тосон авч оройн хоол идээд зочид буудалдаа бүртгүүлэн аян замын алжаалаа тайлан амарна.