Бүх зураг (15)
Арабын 4 хотын Коста Смералда усан онгоцны аялал

Дэлхийд томоохонд тооцогдох Италийн "COSTA CRUISE" компаний албан ёсны төлөөлөгч "Travelx - Дэлхйиг нээе" та бүхний энэ өвлийн амралтанд зориулан Коста Смералда хөлөг онгоц -оор АНЭУлсын - Дубай, Абу Даби хотууд, Катар - Доха хот ба Оман - Мускат хотуудаар аялах 9 өдрийн бүтэн хөтөлбөртэй аяллыг та бүхэнд санал болгож байна.

Энэхүү aялалд хот тус бүрийн хамгийн гол үзвэрүүдийг багтаасан ба зөвхөн энэ группд зориулсан Хот бүрийн хөтөч нар, Монгол орчуулагч, Автобус ба жолооч, үзвэрүүдийн тасалбар хөлөг онгоцноос буух улс тус бүр дээр оруулж өгснөөрөө давуу талтай. Танд Дэлхийд алдартай энэхүү гурван улсаар хийх хөлөг онгоцны аялал таалагдана гэдэгт итгэлтэй байна .

Товч хөтөлбөр:

  • Өдөр 1 - УБ-Бээжин-Дубай
  • Өдөр 2 - Дубай аялал (круйз онгоцондоо бүртгүүлнэ)
  • Өдөр 3 - Дубай - АНЭУ
  • Өдөр 4 - Абу Даби - АНЭУ
  • Өдөр 5 - Доха хот - Катар
  • Өдөр 6 - Далай дээрх чөлөөт өдөр
  • Өдөр 7 - Мускат хот - Оман
  • Өдөр 8 - Дубай - Сафари аялал
  • Өдөр 9 - Дубай - Бээжин
  • Өдөр 10 - Бээжин - Улаанбаатар

Та тав тухтай сайхан аялаарай.

Аяллын хуваарь ба үнэ

Эхлэх өдөр Том хүний үнэ Хүүхдийн үнэ
12024.12.208'990'000₮7'990'000₮
22025.01.048'990'000₮7'990'000₮
32025.02.228'990'000₮7'990'000₮
Өдөр 1
Улаанбаатар - Дубай
Location
Улаанбаатар хот
1189km -2ц 5мин
Бээжин хот
5904km -8ц 25мин
Дубай хот

Улаанбаатар хотоос 09:00 цагт Хөшигтийн хөндийн нисэх буудалд бүртгэлээ хийлгэн аялал эхэлнэ. "AIRCHINA" компаний агаарын хөлгөөр 11:50 /УБ/ - 14:00 /Бээжин/, 18:05 /Бээжин/ - 23:15 /Дубай/ нислэгээр Дубай хотыг зорин ниснэ.

Та бүхнийг компаний хөтөч орчуулагч ба жолооч тосон авч Дубай хотын зочид буудалдаа очин бүртгэл хийлгүүлж амарна.

Өдрийн хоол
-

Онгоцонд

Оройн хоол
-

Онгоцонд

Буудал
-

Зочид буудал

Өдөр 2
Costa Smeralda - Хөлөг онгоц
Location
Дубай хот

Өглөөний цайгаа уугаад бид Дубайн хотын алдарт Марина боомтод очин Коста Смералда хөлөг онгоц хөлөг онгоцондоо бүртгүүлнэ. Бүртгэл хийлгэн өрөөндөө байрласны дараа манай хөтөч та бүхэнд хөлөг онгоцны мэдээлэл болон дотоод дүрмийг танилцуулна.

Costa Smeralda хөлөг онгоц нь 20 давхар 6500 хүний багтаамжтай 5 одны зэрэглэл бүхий Итали улсын хөлөг онгоц ба Та бүхэн байрлах бүх хугацаандаа өдөр өглөө оройн хоолоо 3 төрлийн буфет ресторанаар үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй.

Өглөөний цай
-

Өдрийн хоол

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Costa Smeralda Cruise

Өдөр 3
Дубай хотын аялал
Location
Дубай хот

Өглөөний цайгаа уугаад бид Дубай хотын аяллаа эхлүүлнэ

Алдарт Бүрж Калифагийн 124 давхарт гарч Дубай хотыг дээрээс тольдоно

Хуучин Дубайд очин үнэт эдлэлийн дэлгүүр, алт ба алдарт амтлагчны захаар зочилно. Энэ захад дэлхийн бүх улсуудын бүх төрлийн амтлагчид байдаг.

Өдрийн хоолоо Дэлхийн өвд багтсан Дубайн анхны барилгуудын нэгд багтах ресторанд иднэ.

Алдарт Хиймэл арал__ буюу Дэлхийн баячуудын амьдардаг хиймэл арлын сүүлчийн хэсэг дээр очино.

Дэлхийн анхны 7 одтой буудал "Burj al arab" очин зургаа авхуулна. Дотор нь орохгүй

Энэ өдөр Круйз онгоц оройны 23:59-т Абу Даби хотруу хөдөлнө.

Өглөөний цай
-

Costa Smeralda Cruise

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Costa Smeralda Cruise

Өдөр 4
Абу Даби хотын аялал
Location
Дубай хот
210km -2ц 20мин
Абу Даби хот

Дэлхийн хамгийн өндөр өртөгөөр бүтсэн Алдарт "Sheikh Zayed Mosque" буюу Гантиган сүмээр зочилно. Мөн бид энэ сүмд дэлхийн хамгийн том хивс ба абжур үзэх болно.

Абу Дабигийн Eрөнхийлөгчийн ордоноор зочилно. Энэхүү барилга нь 2017 онд бүрэн баригдаж дууссан ба одоогоор төрийн дээд ёслол энэхүү ордонд болдог. Ямар нэгэн үйл ажиллагаа болоогүй үедээ музей хэлбэрээр ажилладаг.

Абу Даби хотоор автобусны аялал хийн Луйврын музей, Феррари уорлд, Ихэр 2 цамхаг гэх мэт газруудад очин зургаа авхуулна.

Энэ өдөр Круйз Доха хотруу оройны 23:00-т Абу Даби хотруу хөдөлнө.

Өглөөний цай
-

Costa Smeralda Cruise

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Costa Smeralda Cruise

Өдөр 5
Доха хотын аялал
Location
Абу Даби хот
599km -6ц 22мин
Доха хот

Бид аяллаа 14:00 цагт шинэ Доха хотын Corniche далайн эргээр зугаалан эхлүүлнэ.

Хуучин Доха хотод Катара виллаж очин эртний хотоор аялана. Тэнд бид эртний хэв маягтай хороолол, эртний театр үзнэ.

Катарын "Сувдан арал" гэгддэг Дохагийн хамгийн баян хиймэл арал дээрхи дүүргээр аялна.

Дохагийн үндэсний музей болох Мшейрэб музей үзэж Катар улсын түүх соёлтой танилцана. Буцах замдаа бид 2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргын финалын тоглолт болсон Lusail Stadium-аар дайран зураг авахуулаад хөлөг онгоцондоо буцан ирнэ.

Катар улс нь мал маллан амьдардаг нүүдэлчин ард түмэн байсан ба 18-р зуунд Их Британий нөлөөнд орж суурин амьдралруу орж эхэлсэн. 1971 онд Англичууд яван тусгаар улс болсон ба тэр цагаас эхлэн газрын тос үйлдвэрлэх ажилаа эхлүүлж одоогоор Дэлхийн үсрэнгүй хөгжсөн улсуудын нэг болсон. Аялагчид хотын төв орон орчин үеийн Доха хотоор зугаалах, Сувдан арал буюу хиймэл арлаар зугаалах, мөн 2022 онд болсон хөлбөмбөгийн ДАШТ болсон стадионууд үзэх боломжтой.

Энэ өдөр Круйз оройны 22:00-т хөдөлнө.

Өглөөний цай
-

Costa Smeralda Cruise

Оройн хоол
-

Costa Smeralda Cruise

Өдөр 6
Далайд өнгөрүүлэх өдөр
Location
Далайд

Энэ өдөр хөлөг онгоц Оман улсын зүг далай дээр явж өнжих ба та бүхэн COSTA SMERALDA Круйз дотор өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрөөна. Круйз дотор олон нийтэд зориулсан спортын талбай, спа, бассейн, усан парк, казино, урлагийн тоглолт ба амралтын өрөөнүүд байдаг. (Та бүхэн тусгай "vip" ресторанд оройн зоог барих бол урьдчилан захиалга өгөх хэрэгтэй ба хөтөчдөө аяллын эхэн үед хэлээрэй. )

Өглөөний цай
-

Costa Smeralda Cruise

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Costa Smeralda Cruise

Өдөр 7
Мускат хотын аялал
Location
Доха хот
1035km -10ц 22мин
Мускат хот

Хөлөг онгоц Оман улсын Мускат хотын боомтод ирж зогсон манай компаний жолооч хөтөч нар та бүгдийг угтан авна.

Оман улсыг Арабын Сувдан улс гэдэг ба ногоон далай, өвөрмөц бүтэцтэй олон хадан хясаа, өндөр хавцалуудаараа алдартай.

Бид Мускат хотын төвөөр зугаалж аяллаа эхлүүлээд цааш Мускат хотын их сүм-д зочилно.

Хувийн хурдны усан онгоцоор аялал хийн байгаль дээрхи Дельфиний сүргүүдтэй хамт аялна.

Боомтын хажууд байх үндэсний захаар зочилж та бүхэн дурсгалын зүйлс болон хүссэн бүхнээ худалдан авах боломжтой. Мускат хот нь танд жинхэнэ Араб хэв маягийг мэдрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Энэ өдөр Круйз өглөөний 07:00-д ирээд үдээс хойш 17:00 цагт хөдөлнө.

Өглөөний цай
-

Costa Smeralda Cruise

Оройн хоол
-

Costa Smeralda Cruise

Өдөр 8
Сафари жийп аялал
Location
Мускат хот
452km -4ц 51мин
Дубай хот

Хөлөг онгоц өдрийн 12:00 цагт Дубай хотын боомтод ирнэ.

15-н цагт Жийп машинууд боомтоос ирж аван Сафари жийп аялал элсэн цөлд очин мэргэжлийн жолооч нар элсэн манхан дундуур дрифт үзүүлнэ. (1 машинд 5 хүн сууна)

Элсэн цөл дунд байрлах баазад очин бэлхүүсний бүжиг, Галын үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо араб үндэсний кампусд иднэ.

Өглөөний цай
-

Costa Smeralda Cruise

Оройн хоол
-

Элсэн цөлийн бааз

Өдөр 9
Бээжин хот - Хятад улс
Location
Дубай хот
5904km -8ц 22мин
Бээжин хот

Бид энэ шөнийн 01:15 цагт Дубай хотоос Бээжин хотыг зорин ниснэ . Бээжин хотод орон нутгийн цагаар 12:45 минутад газардан хөтөч орчуулагчтайгаа уулзан зочид буудалдаа бууна . Энэ өдөр аялал чөлөөтэй ба дэлгүүр хэсэх боломжтой.

Өдөр 10
Бээжин - Улаанбаатар хот
Location
Бээжин хот
1189km -2ц 5мин
Улаанбаатар хот

Бид энэ өглөө 08:30 цагт Бээжин хотоос Улаанбаатар хотыг зорин ниснэ . Улаанбаатар хотод орон нутгийн цагаар 10:50 минутад газардсанаар бидний аялал өндөрлөнө.

Манайх компанийг сонгон үйлчлүүлсэн танд аз жаргал хүсье

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Үнэд БАГТСАН

3 улсын 4 хотын аяллын хөтөлбөр

Онгоцны буудлаас угтах ба үдэх үйлчилгээ

Аяллын туршид үйлчлэх нутгийн хөтөч ба Монгол орчуулагч

Олон улсын даатгал

Коста Смералда усан онгоцонд 7 шөнө байрлах (1 өрөөнд 2 хүн Цонхтой өрөө)

Дубайд 1 шөнө зочид буудалд буух

Бээжинд 1 шөнө зочид буудалд буух

УБ - Дубай - УБ нислэгийн тийз

Үнэд Багтаагүй

Буффет ресторан

Үйлчилгээний төлбөр - 1 өдрийн 11 евро

Интернэт

Утасны дуудлага

Усан онгоцон дээрхи төлбөртэй үйлчилгээнүүд

Буудал

Коста Смералда хөлөг онгоц

Коста Смералда хөлөг онгоц
Коста Смералда хөлөг онгоц
+4

Италийн Costa Cruises компанийн эзэмшлийн Costa Smeralda бол тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоц юм. Энэ хөлөг онгоц нь 2019 онд анх аялалд явж эхэлсэн бөгөөд далайн аялалд зориулан бүтээсэн хамгийн орчин үеийн, байгаль орчинд ээлтэй хөлөг онгоцнуудын нэг юм. Тус хөлөг онгоц нь шингэрүүлсэн байгалийн хийгээр (LNG) ажилладаг, энэ нь хүлэмжийн хий ялгарлыг багасгаж, байгаль орчинд ээлтэй технологи хэрэглэдэг гэдгээрээ онцлогтой.

Costa Smeralda хөлөг онгоц нь 20 давхар , 337 метр урттай, 2612 кабинтай бөгөөд 6554 хүн хүлээн авах багтаамжтай. Тэдгээрээс 1500 орчим үйлчилгээний ажилчид таныг тав тухтай аялуулахын тулд ажилладаг.
Хөлөг онгоцон дээр дэлгүүрүүд, олон төрлийн ресторан, бассейн, театр, спортын төв, усан парк зэрэг үйлчилгээнүүд байдаг тул зорчигчид ая тухтай, сэтгэл ханамжтай аялах боломж бүрэн дүүрэн байдаг.

Загвар ба интерьер: Усан онгоцны загварыг Италиас санаа авч, тавцангуудыг Италийн алдарт хотуудын нэрээр нэрлэсэн. Дэлгүүр, баар, үзвэр үйлчилгээний газруудаар хүрээлэгдсэн Колоссео хэмээх төв талбай хүртэл байдаг.

Үзвэр үйлчилгээ, үйл ажиллагаа:

  • Усан сан, Spa: саун, биеийн тамирын талбай, фитнесс төв гадаа болон дотор бассейн, хүүхдийн тоглоомын өрөө бүхий тансаг зэрэглэлийн тав тухтай орчинг санал болгодог.
  • Усан парк: Усан онгоц нь гэр бүлээрээ зугаацах зориулалттай гулсуур, усан сан бүхий том усан парктай.
  • Театр ба шоунууд: Онгоцны театрт амьд тоглолт, мюзикл, концертууд өдөр бүр болдог.
  • Төрөл бүрийн баар, ресторан: Усан онгоц нь Итали хоол, олон улсын хоол, тансаг амттан зэрэг олон төрлийн хоолны сонголттой. 15 төрлийн Ресторан, Лоунж байх ба шөнийн клуб нь 04:00 цаг хүртэл ажиллана.
Үзвэрүүд
Бүрж ал араб
Бүрж ал араб
Бүрж Калифа
Бүрж Калифа
Мускат хотын их сүм
Мускат хотын их сүм
Хиймэл арал
Хиймэл арал
Гантиган сүм
Гантиган сүм
Хийх зүйлс
Сафари жийп аялал
Сафари жийп аялал
Очих газрууд
Абу Даби Ерөнхийлөгчийн ордон
Абу Даби Ерөнхийлөгчийн ордон
Абу даби хот
Абу даби хот
Корничийн далайн эрэг
Корничийн далайн эрэг
Доха хот
Доха хот
Дубай хот
Дубай хот
Феррари уорлд төв
Феррари уорлд төв
Алтны зах
Алтны зах
Катара Виллаж
Катара Виллаж
Лусайл Стадион
Лусайл Стадион
Мшейрэб музей
Мшейрэб музей
Мускат хот
Мускат хот
Сувдан а�рал
Сувдан арал
Нэмэлт мэдээлэл
Tour Gallery

Мөнгө ба худалдан авалт💵

  • АНЭУ буюу Дубай Абу Дабид хэрэглэх мөнгөн тэмдэгтийг Дейрхам гэдэг ба 1 дейрхам нь 925₮ -тэй тэнцдэг.
  • Катар буюу Доха хотод хэрэглэх мөнгөн тэмдэгтийг Рияал гэдэг ба 1 рияал нь 928₮ -тэй тэнцдэг.
  • Оман буюу Мускат хотод хэрэглэх мөнгөн тэмдэгтийг Риал гэдэг ба 1 риал нь 8788 ₮ -тэй тэнцдэг. (2.6 us Dollar)

Та бүхнийг аялалд гарахдаа Монголоос ам.доллартой явахыг зөвлөж байна. Тухайн буусан улсынхаа зах дээр мөнгөө солиулсан нь хамгийн ашигтай.

Бидний аялаж буй бүх газар карт уншдаг ба та бүхэн төгрөгийн эсвэл долларын олон улсын карттай байхад л болно. Тухайн банкнаасаа хамаараад шимтгэл нь өөр өөр байдаг. Бидний аяллын маршрутанд Дубайн алт, амтлагчны зах орсон байдаг. Та бүхэн захаас худалдан авалт хийхээр бол алт ойролцоогоор 10%, амтлагч ба сувенир 60-70% хямдардаг тул сайн хямдруулж авахыг зөвлөж байна. Дубайд захаас бусад газар хямдардаггүй. Мөн та бүхэнд таксигаар явах шаардлага гарвал таксины км-ыг харан төлбөрөө хийхэд л болно.

ЮУ БЭЛДЭЖ АВЧ ЯВАХ ВЭ?

Та бүхнийгээ аяллын бэлтгэлээ хангалттай сайн бэлдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. 🥰 Аяллын турш хэрэг болох чухал зүйлсийн талаар сануулья, та эдгээр зүйлсийг үүргэвчиндээ багтаахаа мартуузай.

  1. Зуны хувцас- бидний аялах хотын цаг агаарын байдал ерөнхийдөө халуун орны чийглэг, халуун уур амьсгалтай тул та бүхэн цаг агаарт тохирсон нимгэн, хөнгөн хувцасаа аваарай. Мөн хөлд эвтэйхэн, намхан ултай пүүз, сандал, тавчик зэргийг өмсөж явахыг зөвлөж байна 👟
  2. Усны сав- бидний аяллын үеэр алхам тутамд уух шингэн зүйлсийн хэрэг гардаг.
  3. Зөөврийн цэнэглэгч - аяллаас үлдсэн бүх сайхан дурсамж зураг, бичлэг болж үлддэг тул та бүхэн үүнийг буулгах утас болон камерныхаа зөөврийн цэнэглэгчийг авч яваарай.
  4. Эм, Эмийн сан - Даралт болон зүрх судасны зэрэг байнга уудаг эм байдаг бол хэрэглэх хэмжээгээрээ эндээс бэлдэн авч явахыг зөвлөж байна. Мөн өвчин намдаах, гүйлгэлтийн эсрэг, бөөлжилтийн эсрэг эм, шумуулны цацлага зэргийг бэлдэж авч явах хэрэгтэй.

ИНТЕРНЕТ БА СИМ КАРД:

Задгай далайд хэрэглэх интернет 77 евро үнэтэй байдаг. Мөн та өөрт тохирох Исим авах боломжтой.

СИМ КАРД:

Та бүхэн Дубайд буугаад пасспорт шалганаар ороод сим карт авах боломжтой (30-40 usd) . Дата дуусаад цэнэглэх шаардлага гарвал "DU" гэсэн аппликэйшн татаж авч олон улсын картаараа цэнэглэдэг.

Map
10 өдөр
Ачаалал:
1/5
Тав тух:
5/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Аялалд бүртгүүлэх
Хаяг

ХУД, 17-р хороо, Их Монгол улсын

гудамж, Кинг Тоуэр, 121

Travel X - Дэлхийг нээе

Утас

95092212

88014455

77044040

travelx facebooktravelx instagram