Элсэн цөлд хүний гараар бүтээсэн гайхамшигт шилэн хот, Дубайн хотын нэрийн хуудас болсон Бүрж Калифа, Сафарийн аялал, Хуучин Дубай, Шинэ Дубай, Хиймэл арал, Гэрлэн шоу, Абу Даби хотын алдарт Гантиган цагаан сүм, Арабын нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ордон зэргийг үзэх 8 өдрийн аялалдаа урьж байна.
Товч хөтөлбөр:
Дубай хотод 5 шөнө: Metropolitan буудалд байрлана.
Бээжин хотод 1 шөнө: 4 одтой буудал
Улаанбаатар хотоос өдөр 11:50 цагт "Эйр Чайна" авиа компаний нислэгээр Бээжин хотруу нисээд 13:50 цагт Бээжингийн Капитал онгоцны буудалд газардана.
Цааш 17:30 цагаас Бээжин хотоос нисэн 22:20 цагт Дубай хотод газардана.
Компаний хөтөч орчуулагч ба жолооч тосон авна.
Зочид буудалдаа очин бүртгэл хийлгүүлж амарна.
Онгоцонд
Үдээс өмнө хөтөлбөргүй. Та бүхэн буудалдаа амрах эсвэл буудлын эргэн тойронтойгоо танилцах мөн дэлгүүр хэсэх боломжтой.
15:00 цагт жийп машинууд буудлаас ирж аван элсэн цөлд сафари жийп аялал хийнэ. 1 машинд 6 хүн сууна.
Элсэн цөл дунд байрлах баазад очин үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо иднэ. Мөн бид энэ баазад нэг бөхтэй тэмээтэй зургаа даруулах, гаран дээрээ "Henna" зураг зуруулах Шиша үнэ төлбөргүйгээр татах боломжтой.
Өглөөний цай 11 цаг хүртэл буфетээр гардаг тул 11-ээс өмнө ресторандаа орон хоолоо сонгон тухтай сууж болно.
Metropolitan буудал
Ресторан
Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бүрж Калифагийн 124 давхарт гаран Дубай хоттой танилцана.
Эртний хотын загвар бүхий Мадинат Жумейра худалдааны гудамжаар зочилно. Тэндээс бид Дэлхийн анхны 7 одтой буудал болох Бүрж ал арабыг харах ба зургаа авхуулах боломжтой.
Дэлхийн хамгийн анхны хиймэл арал болох "Palm Jumeirah"хиймэл арал очиж зургаа авхуулна.
Хуучин Дубай очин алтны захаар зочилно. Мөн бид энэ захаас бүх төрлийн амтлагч худалдан авах боломжтой.
Дубай хотын хуучин хэсэгт очин эртний Дубай хотоор аялана. (Эртний Дубай хот ба алтны захын хооронд эртний модон завиар гардаг.)
Бүрж Калифа очин усан ба гэрлэн шоу үзнэ.
Metropolitan буудал
Ресторан
Энэ өдөр бид Марина буюу дэлхийн хамгийн өндөр барилгатай дүүргээр хувийн усан онгоцны аялал хийнэ. Усан онгоцоор бид хиймэл арал ба бүрж ал араб 7 одтой буудлын хажуугаар явна.
Далайн наран шарлагын газарт очин амарна. Энэ өдөр далайд усанд сэлэх боломжтой.
Metropolitan буудал
Ресторан
АНЭУ-ын нийслэл Абу Даби хотруу явна.
Дэлхийн хамгийн өндөр өртөгөөр бүтсэн алдарт гантиган сүмээр зочилно. Мөн бид энэ сүмд дэлхийн хамгийн том хивс ба гэрлийн бүрхүүл үзэх болно.
Абу Дабигийн ерөнхийлөгчийн ордноор зочилно. Энэхүү барилга нь 2017 онд бүрэн баригдаж дууссан ба одоогоор төрийн дээд хэмжээний уулзалт, ёслолын арга хэмжээ энэхүү ордонд болдог. Бусад үед музей хэлбэрээр ажилладаг.
Абу Даби-н эртний хүмүүсийн амьдарч байсан хэсэгт очно.
Феррари уорлд төв, Луврын музей, ихэр цамхагын хажууд зургаа авхуулна.
Хотын аяллын дараа бид Дубай хотын онгоцны буудал явна. Шөнийн 00:10 цагаас Бээжин хотруу ниснэ.
Metropolitan буудал
Энэ өдөр чөлөөт өдөр ба бидний байрлах буудал нь гадаа ба дотор усан бассейнтай мөн 24 цагийн ресторантай. Мөн та бүхэн энэ өдөр Дубай худалдааны төв, Алтны зах. Емират худалдааны төвөөс худалдан авалт хийн өдрийг өнгөрөөж болно.
Хэрэв хүсвэл компнитай холбогдон усан онгоцны аялал (Dhow cruise), Атлантис усан парк, цэцгэн цэцэрлэгт хүрээлэн (dubai miracle) .... гэх мэт нэмэлт програм авах боломжтой.
Шөнийн 00:10 цагаас Бээжин хотруу ниснэ.
Metropolitan буудал
Ресторан
Ресторан
Бээжин хотод өдрийн 11:40-д бууна. Нислэг 7 цаг 30 минут үргэлжилнэ.
Жой сити худалдааны төвийн зүг хөдөлнө.