Бүх зураг (14)
Пукет аялал

Дэлхийн cая сая аялагч, жуулчдыг хамгийн ихээр татдаг Тайландын хамгийн том арал болох үзэсгэлэнт Пукет арлаар та бүхнийг бидэнтэй хамт аялахыг урьж байна.

Пукет хотын Andamanda Усан парк, Их будда, Андаманы тэнгист орших Phi Phi арал, James Bond арал зэрэг гайхамшигтай үзвэрүүд байгалийн цогцолборууд, наран шарлагын газрууд нь Пукет арал дээр жилд 11 сая жуулчид зочлон ирэх нөхцөлийг бүрдүүлдэг ба та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо Пукет арлаар бидэнтэй хамт аялан амарч зугаалаарай.

Товч хөтөлбөр:

  • Өдөр 1 - УБ-Пукет арал
  • Өдөр 2 - Пукет арлын аялал
  • Өдөр 3 - Чөлөөт өдөр
  • Өдөр 4 - Жеймс Бонд арлын аялал
  • Өдөр 5 - Чөлөөт өдөр
  • Өдөр 6 - Пи Пи арлын аялал
  • Өдөр 7 - Андаманда усан парк
  • Өдөр 8 - Пукет - Улаанбаатар

Пукет аралд 7 шөнө 5 одтой Duangjitt ресортод амарна.

Хуваарь ба үнэ

ТОМ ХҮН - Хуваарь ба үнэ

Эхлэх Хөтөлбөртэй үнэ Чөлөөт үнэ

ХҮҮХЭД - Хуваарь ба үнэ

Эхлэх Хөтөлбөртэй үнэ Чөлөөт үнэ
Өдөр 1
УЛААНБААТАР - ПУКЕТ
Location
Улаанбаатар хот
4490km -7ц 5мин
Пукет

Өглөө 08:00 цагт шинэ Чингис Хаан нисэх онгоцны буудалд цуглана.

Бүртгэлээ хийлгээд МИАТ компанийн шууд нислэгээр өглөөний 10:10 цагт Тайланд улсыг зорин нисч орон нутгийн цагаар 16:15 цагт Пукетийн ОУ-ын нисэх онгоцны буудалд газардана.

Хилээр нэвтэрч, ачаа тээшээ авсны дараа биднийг хөтөч маань угтан авч автобусандаа суугаад Пукетийн хамгийн алдартай далайн эргийн амралтын бүс болох Патонг (Patong beach) эрэгт байрлах 5 одтой зочид буудалдаа ирж амарна.

Өдрийн хоол
-

Онгоцонд

Оройн хоол
-

Ресторан

Өдөр 2
Пукет хотын аялал
Location
Пукет

Өглөөний цайны дараа бид Пукет хотын аяллаа эхэлнэ.

Пукет арлын хуучин дүүрэгээр зочилно. Хятад, Европын хэв маягийн архитектур, пастел өнгө бүхий хуучны барилга байгууламж, жижиг кафе, ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр олонтой нарийн гудамжаар алхах нь жуулчдын сонирхлыг ихээр татдаг.

Патонг, Карон, Ката, Равай зэрэг далайн эргүүдийг дайран өнгөрөх далайн эргийн замаар Карон пойнтын Карон пойнтын зүг аялахдаа арлуудын байгалийн үзэсгэлэнт газруудыг харна.

Үзэсгэлэнт Пукет арлыг бүхлээр нь уулын оргилоос харна.

Жуулчид болон мөргөлчдийн урсгал тасардаггүй Пукетийн хамгийн алдартай буддын шашны сүм Ват Чалонг.

Их Будда буюу 45м өндөр Маравижая Буддагийн цагаан гантиг хөшөө цогцолбор

Төрөл бүрийн эрдэнийн чулуу, шүр сувдан эдлэл бүхий үнэт эдлэлийн төв Жем галерейд зочлох.

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Ресторан

Өдөр 3
Чөлөөт өдөр
Location
Пукет

Өнөөдөр чөлөөт амралтын өдөр ба та өөрийн хүсэл, сонирхлоороо зочид буудалдаа болон далайн эргийн наран шарлагын газарт амрах, далайн эргээр алхах, Пукетийн төвийн худалдаа, үйлчилгээний газруудаар хэсэх зэргээр өдрийг өөрийн хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжтой. Мөн та бүхэн Пукетийн шөнийн гудамж болох Бангла гудамжаар зочлоорой.

Өдөр 4
Жеймс Бондын Арлын аялал
Location
Пукет
48km -1ц 20мин
Жеймс Бонд арал

Өглөөний цайны дараа байгалийн өвөрмөц тогтцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 142 ширхэг арал бүхий үзэсгэлэнт Панг На (Phang Nga Bay) байгалийн цогцолборт газарлуу хурдны завиар явна.

Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг хийсэн арал юм.

Дараагийн аралд 2 далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо Андаманы тэнгист байрлах Муслимуудын сууринд идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур хөнгөн завиар сүлжиж аялна.

Пукет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

Энэ өдөр бид Панг На -н хамгийн үзэсгэлэнт 5 арлыг үзээд буудалдаа ирж амарна.

Өдрийн хоол
-

Ресторан

Өдөр 5
Чөлөөт өдөр
Location
Пукет

Өнөөдөр чөлөөт амралтын өдөр ба та өөрийн хүсэл, сонирхлоороо зочид буудалдаа болон далайн эргийн наран шарлагын газарт амрах, далайн эргээр алхах, Пукетийн төвийн худалдаа, үйлчилгээний газруудаар хэсэх зэргээр өдрийг өөрийн хүссэн зүйлээ хийж өнгөрөөх боломжтой.

Өдөр 6
ПИ ПИ АРЛЫН АЯЛАЛ
Location

Өнөөдөр бид бүтэн өдрийн турш Андаманы тэнгисийн сувд гэгдэх Пи Пи арлаар аялна.

Пи Пи Лей, Пи Пи донг хэмээх 2 тусдаа арлын орчимд бидний энэ өдрийн аялал үргэлжилнэ.

Бидний зочлох тунгалаг уст Пи Пи арал нь Андаманы тэнгисийн хамгийн үзэсгэлэнтэй арал бөгөөд Дэлхийн алдартай снорклинг болон усанд шумбалт хийдэг газруудын нэг юм. Пи Пи арлын тунгалагаас тунгалаг усанд бид зориулалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж, өнгө өнгийн, төрөл бүрийн загас, жараахай, далайн эргийн ёроолын амьдралыг ажиглан харна.

Маяа булан (Maya Bay) нь Леонардо Дикаприогийн тоглосон "The Beach" киногоор дэлхийд танигдсан, зөөлөн цагаан элстэй наран шарлагын газар, асар том шохойн хад, шүрэн хадаар хүрээлэгдсэн далайн үзэсгэлэнт булан юм.

Кох Хай арал нь номин цэнхэр тунгалаг устай бөгөөд аялагч, амрагчид усанд сэлэх, шумбах, наран шарлагын газар наранд биеэ шарах боломжтой.

Өдрийн хоол
-

Ресторан

Өдөр 7
Андаманда парк
Location
Пукет

Өнөөдөр бид Пукетийн шинэхэн нээгдсэн хамгийн том Усан Парк Андаманда дээр бүтэн өдрийг амарч, зугаацаж өнгөрөөнө. Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан олон янзын усан гулгуур байдгаас гадна нялх хүүхдийг зугаацуулах талбай хүртэл байдаг.

Энэхүү асар том цэцэрлэгт хүрээлэн нь 100,000 м2 талбайг хамардаг ба 10,000 м.кв талбайтай хиймэл долгионтой усан сан, Зүүн Өмнөд Азийн хамгийн урт цэцэрлэгт хүрээлэнгээр урсах хиймэл гол (550 метр!), 300м үргэлжлэх наран шарлагын талбай гэх мэт сонирхолтой зүйлс олонтой.

Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна.

Оройн хоол
-

Ресторан

Өдөр 8
Улаанбаатар буцах
Location
Пукет
4490km -7ц 5мин
Улаанбаатар хот

Өглөөний цайны дараа бид өрөөгөө хүлээлгэн өгөөд 12:00 цагт нисэх буудалруу хөдөлнө.

15:00 цагт бүртгэлээ хийлгэн Улаанбаатарын чиглэлд 17:45 цагт ниснэ.

Улаанбаатарын шинэ нисэх буудалд шөнийн 01:35 цагт газардана.

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Үнэд БАГТСАН

УБ – Пукет - УБ хоёр талын нислэгийн тийз,

Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч

Пукет арлын 5 одтой резорт зочид буудал

Зочид буудлын байршил: Patong beach, Phuket

Хөтөлбөрт заагдсан хоол

Хөтөлбөрт тусгагдсан аяллууд, үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ

Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ

Гадаадад зорчигчийн аяллын даатгал

Үнэд Багтаагүй

Хувийн хэрэглээний зардал

Хөтөлбөрт тусгагдаагүй зардал

Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө

Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

Буудал

Duangjitt ресорт 5*

Duangjitt ресорт 5*
Duangjitt ресорт 5*
+4

Duangjitt Resort & Spa бол Пукет арлын Патонг далайн эрэгт байрладаг алдартай амралтын газар юм. Тус буудал нь Пукетийн хамгийн том амралтын газруудын нэг бөгөөд тайван, байгалийн сайхныг мэдрүүлэх орчинтойгоороо алдартай.

Duangjitt Resort & Spa онцлогууд:

  1. Байршил: Патонг далайн эрэг дээр байралдаг.
  2. Өрөөнүүд: Өргөн сонголт бүхий орон сууц, амралтын өрөөнүүд, виллануудтай. Өрөөнүүд нь тайланд уламжлалт болон орчин үеийн загварыг хослуулсан тавилгатай.
  3. Үйлчилгээ:
  • Спа ба халуун рашаан: Хувийн үйлчилгээ үзүүлдэг спа төвтэй бөгөөд массаж, гоо сайхны үйлчилгээ авах боломжтой.
  • Усан сангууд: Гурван том усан сан болон хүүхдийн усан сануудтай.
  • Ресторанууд: Тайланд болон олон улсын хоолоор үйлчилдэг ресторануудтай.

Цэцэрлэг: Амралтын газар нь 36 акр талбай бүхий үзэсгэлэнтэй цэцэрлэгтэй, эргэн тойронд нь халуун орны ургамал цэцэглэдэг. Гэр бүлд ээлтэй: Хүүхдийн клуб, хүүхдийн усан сан, тоглоомын талбай зэрэг гэр бүлд зориулсан олон үйлчилгээтэй. Duangjitt Resort & Spa нь амрах, байгалийн сайхныг мэдрэх хүсэлтэй хүмүүст тохиромжтой сонголт бөгөөд ихэнх зочид нь үйлчилгээ, орчин, байрлалаар нь сэтгэл хангалуун үлддэг.

Очих газрууд
Пукет арал
Пукет арал
Aндaманда усан парк
Aндaманда усан парк
Бангла гудамж
Бангла гудамж
Их будда
Их будда
Жеймс бонд арал
Жеймс бонд арал
Карон пойнт - пукет
Карон пойнт - пукет
Нэмэлт мэдээлэл
Tour Gallery

Map
8 өдөр
Ачаалал:
1/5
Тав тух:
5/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Аялалд бүртгүүлэх
Хаяг

ХУД, 17-р хороо, Их Монгол улсын

гудамж, Кинг Тоуэр, 121

Travel X - Дэлхийг нээе

Утас

95092212

88014455

77044040

travelx facebooktravelx instagram