Logo
Нүүр хуудасАялалАяллын хуваарьАяллын хөтөчНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Logo
95092212, 88014455, 72007722
info@travelx.mn
Travelx - Дэлхийг нээе Маршал таун, Кинг тоуэр, 121-р байр.
Бүх зураг (9)
Бали арлын аялал

Та бүхнийг Вьетнам улсын Хо Ши Мин хот болон эртний өвөрмөц хийцтэй сүм, гайхалтай байгалаараа олон сая жуулчдыг татдаг Индонез улсын Бали арлын амралт аяллыг зөв хослуулсан хөтөлбөртэй аялалдаа урьж байна. Та уг аялалд нэгдсэнээр Вьетнам улсын түүхэн хотод аялан, худалдан авалт хийх, гэр бүл болон хамт олон найз нөхдөөрөө Индонез улсын жуулчдын гол бүс болох Бали аралд тав тухтай амран аялах боломжтой.

Товч хөтөлбөр:

  • Өдөр 1: Улаанбаатар - Хо Ши Мин (шууд нислэг)
  • Өдөр 2: Хо Ши Мин хотын аялал
  • Өдөр 3: Хо Ши Мин - Бали арал
  • Өдөр 4: Убуд тосгоны аялал
  • Өдөр 5: Диваажингийн хаалга аялал
  • Өдөр 6: Чөлөөт өдөр
  • Өдөр 7: Нуса Пенида арлын аялал
  • Өдөр 8: Бали -Хо Ши Мин - Улаанбаатар Нислэг

Зочид буудал:

  • Хо Ши Мин - Bay Hotel Saigon
  • Бали - Sadara Resort Bali

Та бүхэн сайхан аялаарай

Location
Улаанбаатар хот
4117km -6ц 30мин
Хо Ши Мин
Өдөр 1
Улаанбаатар - Хо Ши Мин шууд нислэг
Location
Улаанбаатар хот
4117km -6ц 30мин
Хо Ши Мин

Бидний аялал Хөшигтийн хөндийн нисэх буудалд өглөөний 09:00 цагт аяллын зөвлөхтэй уулзан бүртгэлээ хийлгэсэнээр эхэлнэ. Та бүхэн МИАТ ТӨХК-ны шууд нислэгээр Вьетнам улсын Хо Ши Мин хотруу 11:55 минутанд нисэн орон нутгийн цагаар 17:55 минутанд газардана . (Нислэгийн нийт цаг 6 цаг 30 минут)

Хо Ши Мин хотыг нисэх буудалд манай хөтөч болон жолооч нар тосон авч оройн хоол идээд бид хотын төвийн зочид буудалдаа байрлан амрана .

Буудал ба хоол
Буудал
-

Bay Hotel Saigon

Location
Хо Ши Мин
Өдөр 2
Хо Ши Мин хотын аялал
Location
Хо Ши Мин

Зочид буудалд өглөөний цай уусны дараа 09:00 Цагт бид хөтөч жолооч нартайгаа уулзан Хо Ши Мин хотын аяллаа эхлэнэ

"CU CHI Tunnel" - буюу Вьетнамын дайны үед хорогдох байр , нуувч туннел нь гадаадын жуулчдын очиж үзэх алдартай газар болсон ба уг 200км гаруй үргэлжилэх хонгилын сүлжээ нь дайнд чухал үүрэг гүйцэтгэснээр домог болон үлдсэн байдаг. Дайны үед хонгилууд газар доорхи итгэмээргүй хотуудыг ашиглаж байсан бөгөөд үүнд олон тооны торны хаалга, тусгайлан барьсан амьдрах талбай, агуулах, зэвсгийн үйлдвэр, хээрийн эмнэлэг, командлалын төв, гал тогоо зэрэг багтдаг байсан нь

Өдрийн хоолны дараа бид :

  • Reunification Palace - руу хөдлөнө. Бүгд Найрамдах Вьетнам Улсын Ерөнхийлөгчийн ордон байсан уг ордон нь өөрийн өнгө төрхийг хөдгөлөн үлдсэнээрээ онцлогтой.
  • War museum - Дайны музейд зочилж, Вьетнамын дайнаас үлдсэн тоо томшгүй олон олдворуудыг үзэх боломжтой. уг дайны үнэн бодит түүхийг баримтжуулсан ховор гэрэл зураг, зургуудыг бодитоор үзэх боломжтой.
  • The Notre Dame Cathedral - Нотр Дамын сүмд зочилох бөгөөд Францын колоничлолын үед баригдсан сонгодог архитектурын маш гайхалтай жишээнүүдийн нэг юм
  • Ben Thanh market - Бидний сүүлчийн зогсоол Бен Тан зах байх бөгөөд эндээс та нутгийн амьдралтай танилцах боломжтой ба улс үндэстний соёл уламжлал шингэсэн дурсгалын зүйлс худалдан аваарай.

Орон нутгийн ресторанд оройн хоол идэн зочид буудалдаа амрана.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Өдрийн хоол
-

Вьетнам ресторан

Оройн хоол
-

Ресторан

Буудал
-

Bay Hotel Saigon

Location
Хо Ши Мин
2370km -3ц 45мин
Бали арал
Өдөр 3
Бали аралд тавтай морил
Location
Хо Ши Мин
2370km -3ц 45мин
Бали арал

Өглөөний цай зочид буудалдаа уугаад бид автобусандаа суун нисэх онгоцны буудлын зүг хөдлөнө. Vietnam Airlines компаний агаарын хөлгөөр Индонез улсын Бали арлын зүг ниснэ. (Нислэг 3 цаг 45 мин үргэлжилнэ)

Бали арлын төв Денпасар хотын нисэх буудалд газардахад аяллын хөтөч жолооч нар тосон авч бид Бали арлын тав тухтай ресортод байрлан амрана.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Буудал
-

Sadara resort

Location
Өдөр 4
"UBUD" тосгоны аялал
Location

Бид өглөөний цайны дараа гар урлал, алт мөнгөн эдлэлийн дархадууд, газар тариалан, бурхадын ойн ай сав гэгддэг Убуд тосгоны бүтэн өдрийн аялал эхлэнэ

  • Luwak coffee - Алдарт лувак муурын бааснаас гаргаж авдаг кофе амталгаа хийнэ.
  • Jungli swing Ойн гүнд байрлах 25-30м өндөртэй ойн савлуурт гоёлын даашинзтай савлаж (савлуур дээр өөрсдөө төлбөр төлж сууна хүсвэл) үзэсгэлэнт байгалийг тольдохын чацуу , нарийн нямбай тариалсан цагаан будааны талбайг үзнэ,
  • Alas Harum Балигийн хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог аялал жуучлалын цогцолбор болох “Alas harum” ороод
  • Кретиа убуд ойн гүнд байрлах гурван давхар усан сантай, тансаг зэрэглэлийн өдрийн клуб болох “Cretya ubud”-д усанд сэлж амран цагийг өнгөрөөн
  • Tegenungan waterfall Балигийн хамгийн өндөр, хамгийн өргөн хүрхрээ болох “Tegenungan waterfall” үзээд ресортдоо буцаж ирнэ.
Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Буудал
-

Sadara resort

Location
Өдөр 5
Тэнгэрийн хаалга - Лемпуяа сүм
Location

Энэ өдөр Балигийн алслагдмал дүүрэгт Лемпуяа сүмд байрлах алдарт тэнгэрийн хаалгаар зочилж зургаа авхуулж үзэж танилцасны дараа өдрийн цайндаа орно . “Tirta ganga” буюу хааны усан ордоноор зочилсоноор энэ өдрийн аялал дуусаж ресортдоо буцаж ирнэ.

Aнхаарах зүйлс : Хөлд эвтэйхэн гутал болон энгэр цээж задгай биш хувцас өмсөх

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Буудал
-

Sadara resort

Location
Өдөр 6
Чөлөөт өдөр & Шоппинг - Бали арал
Location

Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ байх чөлөөт амралтын өдөр ба зочид буудалдаа амрах, далайн эргээр зугаалах, наран шарлагын газарт биеэ шарах, Денпансар хотын төвөөр дэлгүүр хэсэх зэргээр чөлөөт цагаа өөрийн хүссэнээр өнгөрөөх боломжтой

Та бүхэн хүсвэл нэмэлт хөтөлбөр авах боломжтой. ATV Мотоцикл, Усан парк, далайн аялал гэх мэт.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Буудал
-

Sadara resort

Location
Бали арал
21km -50мин
"Нуса Пенида" арал
Өдөр 7
Нуса Пенида арлын аялал
Location
Бали арал
21km -50мин
"Нуса Пенида" арал

Бали арлаас 40мин усан онгоцоор аялж очих үзэсгэлэнт Нуса пэнида арлыг энэ өдөр үзэж сонирхоно. Тус аялалаар

  • Kelingking beach
  • Broken beach
  • Crystal bay
  • Angles billabong

гэсэн газруудыг үзээд энэ өдрийн аялал маань өндөрлөнө.

Аялалын явцад арал дээр идэх үндэсний хоол, ус энэ аялалд багтсан

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Өдрийн хоол
-

Арлын ресторан

Буудал
-

Sadara resort

Location
Бали арал
2400km -3ц 45мин
Хо Ши Мин
4117km -6ц 30мин
Улаанбаатар хот
Өдөр 8
Бали - Хо Ши Мин - Улаанбаатар
Location
Бали арал
2400km -3ц 45мин
Хо Ши Мин
4117km -6ц 30мин
Улаанбаатар хот

Та бүхэн өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Бали арлын нисэх онгоцны буудлаас Хо Ши Мин хотруу хөтчийн хамт ниснэ.
Хо Ши Мин хотын нисэх буудалд өдрийн хоол идээд 18:25 цагт МИАТ компаний агаарын хөлгөөр Улаан баатар хотыг зорин ниснэ . 01:40 цагт Хөшигтийн хөндийн Чингис хаан нисэх буудалд газардсанаар аялал маань өндөрлөнө

Танд азжаргал хүсье

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Үнэд БАГТСАН

УБ - Хо ши мин хоёр талын онгоцны тийз

Хо Ши Мин - Бали арал хоёр талын онгоцны тийз

Монгол хэлтэй аяллын хөтөч, орчуулагч

Хо Ши Мин хотод байрлах хотын төвийн зочид буудал:

Бали аралд байрлах далайн эргийн зочид буудал

Хөтөлбөрт заагдсан хоол

Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ

Хөтөлбөрийн дагуу үйлчлэх орон нутгийн тээврийн үйлчилгээ

Гадаадад зорчигчийн аяллын даатгал

Үнэд Багтаагүй

Хувийн хэрэглээний зардал

Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ

Аяллын үнэд багтаагүй хоолны зардал,

Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө

Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

Тухайн улсын такс

Буудал

Вьетнам, Хо Ши Мин - "Bay"- зочид буудал

Вьетнам, Хо Ши Мин - "Bay"- зочид буудал
Вьетнам, Хо Ши Мин - "Bay"- зочид буудал
+3

Вьетнам, Хо Ши Мин - "Bay"- зочид буудал

Bay Hotel Saigon нь Вьетнамын Хо Ши Мин хотын төв хэсэгт байрладаг 4 одтой, орчин үеийн тансаг зочид буудал юм. Цэвэр тохилог өрөө, Усан бассейн, ресторан, фитнес төв зэрэг өргөн сонголт бүхий үйлчилгээг санал болгодог.

Ерөнхий мэдээлэл

  • Улс: Вьетнам
  • Хот: Хо Ши Мин (Saigon)
  • Ангилал: 4 одтой зочид буудал
  • Онцлог: Rooftop бассейн, бар/ресторан, бизнес төв, үнэгүй Wi-Fi

Аялал жуулчлалын үзвэрүүд

  • Saigon Opera House: Франц хэв маягийн театр (~10 минут алхах)
  • Nguyen Hue Walking Street: Олон нийтийн талбай, гэрэлтүүлэгтэй шөнийн гудамж
  • Ben Thanh Market: Орон нутгийн гар урлал, хүнс, дурсгалын зүйл (~15 минут)
  • Notre-Dame Cathedral Basilica of Saigon: Түүхэн католик сүм (~1.5 км зайтай)
  • Bitexco Financial Tower Skydeck: Хотыг бүхлээр нь тольдох боломжтой (~5 минут)

Хийж болох зүйлс

  • Хотын төвөөр явган аялал хийх
  • Сайгон мөрний эрэг дагуу завиар аялж, оройн гэрлэн шоу үзэх
  • Гудамжны хоол амтлах — бан ми, фо, ка фе су да
  • Франц колончлолын түүхэн байгууламжууд үзэх
  • Бизнес уулзалт, хурлуудад оролцох (буудал нь хурлын танхимтай)

Аяллын зөвлөмж

  • Grab аппликейшн замын хөдөлгөөнд хамгийн тохиромжтой.
  • Вьетнамын уур амьсгал чийглэг, халуун тул нимгэн хувцас, малгай авч яваарай.
  • Бичлэг

    Байршил

Индонез, Бали - Cадара ресорт

Индонез, Бали - Cадара ресорт
Индонез, Бали - Cадара ресорт
+6

Индонез, Бали - Cадара ресорт

Sadara Resort нь Бали арлын өмнөд хойгийн Беноа хот, Нуса Дуа дахь далайн эрэг дээр байрлах амралтын газар юм. Энэхүү амралтын газар нь Балигийн өмнөд эргийн тайван хэсэгт оршдог бөгөөд орчин үеийн тав тух, дээд зэргийн үйлчилгээг нэг дор санал болгодог. Sadara Resort нь 81 өрөө, усан сан, далайн эргийн ресторан, СПА зэрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Балигийн соёл уламжлалтай нийцүүлэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхийг эрмэлздэг.

Ерөнхий мэдээлэл

  • Байршил: Нуса Дуа, Беноа, Бали, Индонез
  • Онцлог: Далайн эрэгт ойр, тайван орчин, орчин үеийн тав тухтай өрөө
  • Үйлчилгээ: Ресторан, кафе, СПА, бассейн, фитнес төв
  • Өрөөний төрөл: Стандарт өрөө, Сьют, Дэлгэрэнгүй өрөө

Хийх зүйлс

  • Далайн эргээр алхах, сэлэх, усан спортоор хичээллэх
  • Усанд сэлэх
  • СПА болон массажны үйлчилгээ авах
  • Ресторан, кафе-д хооллох

Бичлэг

Байршил

Үзвэрүүд
Вьетнам, Хо Ши Мин - Бен Тан зах
Вьетнам, Хо Ши Мин - Бен Тан зах
Индонез, Бали - Кретиа убуд
Индонез, Бали - Кретиа убуд
Индонез, Бали - Кристал бэй
Индонез, Бали - Кристал бэй
Индонез, Бали - Ойн савлуур
Индонез, Бали - Ойн савлуур
Вьетнам, Хо Ши Мин - Нотре Дамийн сүм
Вьетнам, Хо Ши Мин - Нотре Дамийн сүм
Вьетнам, Хо Ши Мин - Eрөнхийлөгчийн ордон
Вьетнам, Хо Ши Мин - Eрөнхийлөгчийн ордон
Вьетнам, Хо Ши Мин - Вьетнамын дайны музей
Вьетнам, Хо Ши Мин - Вьетнамын дайны музей
Очих газрууд
Индонез, Бали арал - Angles Billabong
Индонез, Бали арал - Angles Billabong
Индонез, Бали - Broken beach
Индонез, Бали - Broken beach
Вьетнам, Хо Ши Мин - Ку Чи хонгил
Вьетнам, Хо Ши Мин - Ку Чи хонгил
Индонез, Бали - kelingking beach
Индонез, Бали - kelingking beach
Нэмэлт мэдээлэл

Мөнгө ба худалдан авалт💵

Вьетнам - Хо Ши Мин хот : Мөнгөн тэмдэгт - Вьетнам Донг (VND) Индонез - Бали арал Мөнгөн тэмдэгт - Индонез Рупи (IDR)

Та бүхнийг аялалд гарахдаа Монголоос aм.доллартой явахыг зөвлөж байна. Тухайн буусан улсынхаа онгоцны буудал дээр мөнгөө солиулсан нь хамгийн ашигтай. (Их хэмжээний мөнгө бол банкинд солиулсан нь ашигтай)

Бидний аялж буй бүх газар карт уншдаг ба та бүхэн төгрөгийн эсвэл долларын олон улсын чиптэй карттай байхад л болно. Тухайн улсын банкнаас хамаараад шимтгэл нь өөр өөр байдаг.

ЮУ БЭЛДЭЖ АВЧ ЯВАХ ВЭ?

Та бүхнийг манай аялалд нэгдсэнд маш их баярлалаа. 🥰 Аяллын турш хэрэг болох чухал зүйлсийн талаар сануулья, та эдгээр зүйлсийг үүргэвчиндээ багтаахаа мартуузай.

  1. Зуны хувцас- бидний аялах хот болон арлын цаг агаарын байдал ерөнхийдөө халуун орны чийглэг, халуун уур амьсгалтай тул та бүхэн цаг агаарт тохирсон нимгэн, хөнгөн хувцасаа аваарай. Мөн хөлд эвтэйхэн, намхан ултай пүүз, сандал, тавчик зэргийг өмсөж явахыг зөвлөж байна 👟
  2. Усны сав - бидний аяллын үеэр алхам тутамд уух шингэн зүйлсийн хэрэг гардаг тул хүн тус бүр авч явахад авсаархан усны сав авч явах нь зүйтэй
  3. Зөөврийн цэнэглэгч - Аяллын сайхан дурсамж зураг, бичлэг болж үлддэг тул та бүхэн үүнийг буулгах утас болон камерныхаа зөөврийн цэнэглэгчийг авч яваарай.
  4. Эм, Эмийн сан - Даралт болон зүрх судасны зэрэг байнга уудаг эм байдаг бол хэрэглэх хэмжээгээрээ эндээс бэлдэн авч явахыг зөвлөж байна. Мөн өвчин намдаах, гүйлгэлтийн эсрэг, бөөлжилтийн эсрэг эм, шумуулны цацлага зэргийг бэлдэж авч явах хэрэгтэй.

ИНТЕРНЕТ БА СИМ КАРД:

Мэдээж зочид буудал бүр Wi Fi -тай байх ба та зөвхөн исим дэмждэг утастай бол манай аяллын зөвлөхүүдэд хандан өөрт тохирох сим карт худалдан аваарай. Мөн бид тухайн хотод буугаад биет сим худалдан авах боломжтой.

Map
8 өдөр
Ачаалал:
2/5
Тав тух:
5/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Map
8 өдөр
Ачаалал:
2/5
Тав тух:
5/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
Нүүр хуудасАялалАяллын хуваарьНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Очих газруудЗочид буудалҮзвэрХийх зүйлсРесторан
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан