top of page

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГЭРЭЭ

2024/09/02

Нэг талаас “Трэйвелэкс Дэкүвэрт мунд” ХХК (6925073) /цаашид “Аялал зохион байгуулагч” гэх/, түүнийг төлөөлөн  аяллын менежер Д.Азжаргал нөгөө талаас Монос Фарм Трэйд ХХК (2670712) нарыг төлөөлөн Баяраа овогтой Ганхөлөг (УЗ89041461) /цаашид “Аялагч” гэх/, харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр энэхүү Аялал жуулчлалын гэрээ /цаашид “Гэрээ” гэх/-г байгуулав.

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1.1   Энэхүү гэрээгээр Аялал зохион байгуулагч нь Аялагчийн хүсэлтээр Итали ба Турк улс руу 2024 оны 10 сарын 06–2024 оны 10сарын 14ны өдөр аялах болсон Аялагчийг энэхүү гэрээний хавсралтад заагдсан аяллын хөтөлбөрийн дагуу аялал жуулчлалын үйлчилгээг үзүүлэх, Аялагч нь гэрээний нөхцлийн дагуу аяллын төлбөрийг төлөх, аялал жуулчлалыг зохион байгуулах, явуулах, түүнийг дуусгавар болгоход талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, төлбөр тооцоотой холбогдон үүссэн харилцааг зохицуулна.

1.2   Энэхүү гэрээний Хавсралт 1 буюу Аяллын хөтөлбөр нь гэрээний салшгүй хэсэг байна.

ХОЁР. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

2.1   Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

2.2   Захиалагч аяллын төлбөрийг бүрэн төлж, Аяллын хөтөлбөр бүрэн хэрэгжиж дууссан тохиолдолд гэрээ дуусгавар болно.

ГУРАВ. АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ЭРХ, YYРЭГ

3.1   Аялал зохион байгуулагч нь аяллын хөтөлбөрийг энэхүү гэрээний Хавсралт-1-ээр баталж, аяллыг үйлчилгээний чанарын зохих түвшинд зохион байгуулна.

3.2   Аялал зохион байгуулагч нь энэхүү гэрээний Хавсралт 1-ийг захиалагч талд бүрэн танилцуулах үүрэгтэй.

3.3   Зайлшгүй тохиолдолд аяллын хөтөлбөр, үнэ, хугацаанд өөрчлөлт оруулж болох ба захиалагч талд урьдчилан мэдэгдэнэ.

3.4   Аялал зохион байгуулагч нь аялагчдыг гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгалд хамруулсан байх үүрэгтэй.

3.5   Аяллын төлбөрийг заасан хугацаанд төлөхийг шаардах үүрэгтэй.

ДӨРӨВ. ЗАХИАЛАГЧИЙН ЭРХ, YYРЭГ

4.1   Захиалагч нь иргэн, хамт олны өмнөөс төлөөлөн гэрээ байгуулж байгаа бол аялагч нэг бүрт энэхүү гэрээг,  Хавсралт 1-тэй бүрэн танилцуулсан байх үүрэгтэй.

4.2   Энэхүү гэрээний 4.1-т заасан үүргийг биелүүлээгүйгээс Аялагч, Аялал зохион байгуулагч, Захиалагчийн хооронд үл ойлголцлоос үүдэн маргаан гарвал, түүний үр дагаврыг Захиалагч бүрэн хариуцах болно.

4.3   Захиалагч нь аялалд явах хүмүүсийн анкет, гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар болон холбогдох бусад баримт бичгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 3 өдөрт багтаан аялал зохион байгуулагчид өгнө.

4.4   Аялагчдын гадаад паспортын дуусах хугацаа аялал гарах өдрөөс хойш 7 сарын хүчинтэй байх ба сунгалт хийгдсэн паспортоор явах боломжгүйг захиалагч тал аялагчдад мэдэгдсэн байна.

4.5   Захиалагч тал нь Аяллын явцад аялагчийн буруутай үйлдлээс шалтаалан өөрт болон бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй. Үүнд: зочид буудлын эд зүйлс гэмтээх, аяллын багаас дур мэдэн салж явах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрт болон бусдад хохирол учруулах гэх мэт.

ТАВ. АЯЛЛЫН ЗАРДАЛ, ТӨЛБӨР ТООЦОО

5.1   Энэхүү гэрээгээр аялагчийн аяллын төлбөр нь:

·       Тээврийн хэрэгсэл (Автобус, Хурдны галт тэрэг), Итали ба Монгол хөтөч, Буудал, Онгоцны билетүүд: 1 хүний 11,649,900₮, нийт 5 хүний 58,249,500₮

·       Өдөр ба оройн хоол: 1 хүний 876,000₮, нийт 5 хүний 4,380,000₮

·       Милан,Ром хот, Ватикан хот, Истанбул хотуудын аялалд үзвэр: 1 хүний 374,100.₮, нийт 5 хүний 1,870,500₮

·       Визний төлбөр 1хүний 336,700₮, нийт 5хүний 1,683,500₮

·       Нийт 1 хүний 13,236,700₮, Нийт 5 хүний 66,183,500₮ байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулав. Аялал зохион байгуулагч нь НӨАТ төлөгч биш болно.

ГЭРЭЭГ БАЙГУУЛСАН:

Аялал зохион байгуулагчийг төлөөлж:

“Трэйвелэкс Дэкүвэрт мунд”  ХХК -ийн

Захиалгын  МЕНЕЖЕР : Ч.Нямбаяр

РД: 6925073

Утас: 88014455

И-мэйл:  info@travelx.mn

Захиалагчийг төлөөлж:

Төлбөр төлөх данс

Төрийн банк - 3432 7777 9999

Трэйвелэкс дэкүвэрт мунд

bottom of page