Бүх зураг (14)
Дубай аялал - 2024/2025

Элсэн цөлд хүний гараар бүтээсэн гайхамшигт шилэн хот, Дубайн хотын нэрийн хуудас болсон Бүрж Калифа, Сафарийн аялал, Хуучин Дубай, Шинэ Дубай, Хиймэл арал, Гэрлэн шоу, Абу Даби хотын алдарт Гантиган цагаан сүм, Арабын нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ордон зэргийг үзэх 8 өдрийн аялалдаа урьж байна.

  • Өдөр 1: УБ - Дубай нислэг
  • Өдөр 2: Шинэ Дубай аялал
  • Өдөр 3: Хуучин Дубай аялал
  • Өдөр 4: Чөлөөт өдөр
  • Өдөр 5: Чөлөөт өдөр
  • Өдөр 6: Абу Даби аялал
  • Өдөр 7: Дубай - Бээжин нислэг
  • Өдөр 8: Бээжин - УБ нислэг

Дубай хотод 2 шөнө: Novotel WTC Буудал

Дубай хот, Ал Маржах арал дээр 3 шөнө: Pullman Resort Al Marjah

Бээжин хотод 1 шөнө: 4 одтой буудал

Өдөр 1
Улаанбаатар - Дубай
Location
Улаанбаатар хот
1200km -
Бээжин хот
5200km -7ц 30мин
Дубай хот
12km -20мин
Novotel WTC Буудал

Улаанбаатар хотоос өдөр 11:50 цагт "Эйр Чайна" авиа компаний нислэгээр Бээжин хотруу нисээд 13:50 цагт Бээжингийн Капитал онгоцны буудалд газардана.

Цааш 17:30 цагаас Бээжин хотоос Дубай нисэн 22:20 цагт Дубай хотод газардана.

Компаний хөтөч орчуулагч ба жолооч тосон авна.

Зочид буудалдаа очин бүртгэл хийлгүүлж амарна.

Өдрийн хоол
-

Онгоцонд

Өдөр 2
Дубай хотын аялал
Location
Дубай хот

Бид энэ өдөр шинэ Дубай хотын аялал хийнэ.

Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бүрж Калифагийн 124 давхарт гаран Дубай хоттой танилцана.

Эртний хотын загвар бүхий Мадинат Жумейра худалдааны гудамжаар зочилно. Тэндээс бид Дэлхийн анхны 7 одтой буудал болох Бүрж Ал Арабыг харах ба зургаа авхуулах боломжтой.

Дэлхийн хамгийн анхны хиймэл арал болох "Palm Jumeirah" очиж зургаа авхуулна.

Орой Бүрж Калифа очин усан ба гэрлэн шоу үзнэ.

Дэлхийн хамгийн том худалдааны төв Дубай молл-р явна. Та бүхэн худалдааны төвд акваруим, хиймэл хүрхрээ үзэх мөн дэлхийн хамгийн том брэндүүдийн дэлгүүрээр хэсэх боломжтой.

Өглөөний цай
-

Буудлын цай

Өдрийн хоол
-

Ресторан

Өдөр 3
Хуучин Дубай хотын аялал
Location
Дубай хот

Өглөөний цайны дараа бид хуучин Дубай хотруу яван үнэт эдлэлийн дэлгүүрээр орж аяллаа эхэлнэ.

Эртний Дубайн хүмүүсийн амьдарч байсан дүүрэг, Дубайн захирагчийн амьдарч байсан хуучин байр, захаар явна.

Алтны захаар зочилно. Мөн алтнаас гадна бид бүх төрлийн халуун ногоо, амтлагч захаас авах боломжтой.

Хуучин Дубай хот ба алтны захын хооронд эртний модон завиар гардаг.

Өдрийн хоолны дараа бид Ал Маржах арал дээрх 5 одтой буудалдаа очин бүртгүүлэн амарна.

Өглөөний цай
-

Буудлын цай

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Буудлын хоол

Өдөр 4-5
Чөлөөт өдөр
Location
Pullman Resort

Эдгээр өдрүүд чөлөөт өдөр ба аялагчид өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрүүлнэ. Бидний байрлаж буй буудал нь зөвхөн үйлчлүүлэгчдээ зориулсан далайн эрэг, усан сангуууд, акуапаркууд, олон төрлийн ресторанууд, бар гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй ба буудал доторх бүх зүйлсийг үнэ төлбөргүй хэрэглэж болно.

Өглөөний цай
-

Буудлын цай

Өдрийн хоол
-

Буудлын хоол

Оройн хоол
-

Буудлын хоол

Өдөр 6
Абу Даби хотын аялал
Location
Дубай хот
140km -
Абу Даби хот
140km -
Дубай хот

АНЭУ-ын нийслэл Абу даби хотруу явна.

Дэлхийн хамгийн өндөр өртөгөөр бүтсэн алдарт гантиган сүмээр зочилно. Мөн бид энэ сүмд дэлхийн хамгийн том хивс ба гэрлийн бүрхүүл үзэх болно.

Абу Дабигийн Ерөнхийлөгчийн ордноор зочилно. Энэхүү барилга нь 2017 онд бүрэн баригдаж дууссан ба одоогоор төрийн дээд хэмжээний уулзалт, ёслолын арга хэмжээ энэхүү ордонд болдог. Бусад үед музей хэлбэрээр ажилладаг.

Абу Даби-н эртний хүмүүсийн амьдарч байсан хэсэгт очно.

Феррари уорлд (Ferrari world), Луврын музей, ихэр цамхагын хажууд зургаа авхуулна.

Хотын аяллын дараа бид Дубай хотын онгоцны буудал явна. Шөнийн 00:10 цагаас Бээжин хотруу ниснэ.

Өглөөний цай
-

Буудлын цай

Өдрийн хоол
-

Ресторан

Оройн хоол
-

Ресторан

Буудал
-

Онгоцонд

Өдөр 7
Дубай - Бээжин нислэг
Location
Дубай хот
5900km -7ц 30мин
Бээжин хот

Бээжин хотод өдрийн 11:40-д бууна. Нислэг 7 цаг 30 минут үргэлжилнэ.

Бээжин хотын буудалдаа бүртгүүлэн амарна.

Энэ өдөр чөлөөт өдөр ба та бүхэн сонирхлоороо өдрийг өнгөрүүлэх эсвэл Бээжин хотод дэлгүүр хэсэх боломжтой.

Буудал
-

4 одтой буудал

Өдөр 8
Улаанбаатар буцах
Location
Бээжин хот
1200km -1ц 55мин
Улаанбаатар хот

Өглөөний цайгаа уусны дараа бид онгоцны буудал очиж онгоцондоо бүртгүүлнэ.

Бид 08:45-с нисээд Улаанбаатар хотод 10:50-д газардаж аялал дуусна.

Өглөөний цай
-

Буудлын цай

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Үнэд БАГТСАН

Дубайд 2 шөнө 4* "Novotel" буудал

Дубайд 3 шөнө 5* "Pullman" буудал

Бээжинд 1 шөнө 4* буудал

Дубай хотын аялал

Абудаби аялал

Нисэх буудлаас угтах ба үдэх үйлчилгээ

УБ-ДУБАЙ-УБ нислэг

Орон нутгийн хөтөч

Орчуулагч

Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр, оройн хоол

Гадаад аяллын даатгал

Үнэд Багтаагүй

Хувийн хэрэглээний зардал

Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ

Аяллын үнэт багтаагүй хоолны зардал,

Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө 15$

Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

Дубай улсын такс -35000 төгрөг (7 хоногийн)

Буудал

Novotel WTC Буудал

Novotel WTC Буудал
Novotel WTC Буудал
+7

"Novotel World Trade Center" буудал нь Дубай хотын төвд байралдаг 4 одтой сүлжээ буудал юм. Өглөөний цай буффэтээр 07:00-11:00 -ийн хооронд гардаг, фитнесстэй мөн гадна дотороо бассейн байдаг. Буудал нь хотын төвд байралдаг ба бүх үзвэр үйлчилгээнүүд ойрхон байдаг.

* Хаяг: Al Saa'Da Street - Happiness Street - Trade Centre - Trade Centre 2, Trade Centre, Dubai, Dubai Emirate, United Arab Emirates

Pullman Resort Al Marjah

Pullman Resort Al Marjah
Pullman Resort Al Marjah
+16

Pullman Resort Al Marjah нь "Ал Маржах" хиймэл арал дээр байрлах тансаг зэрэглэлийн 5 одтой ресорт юм. Буудал нь зөвхөн үйлчлүүлэгчдээ зориулсан далайн эрэг, усан сангууд, акуапаркууд, олон төрлийн ресторанууд, бар гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй ба буудал доторх бүх зүйлсийг үнэ төлбөргүй хэрэглэж болдог.

  • Island - Al Marjan Is Blvd - Al Marjan - Ras Al Khaimah - United Arab Emirates
Үзвэрүүд
Бүрж ал араб
Бүрж ал араб
Бүрж Калифа
Бүрж Калифа
Усан ба гэрлэн шоу
Усан ба гэрлэн шоу
Мадинат Жумейрах зах
Мадинат Жумейрах зах
Хиймэл арал
Хиймэл арал
Ерөнхийлөгчийн ордон
Ерөнхийлөгчийн ордон
Гантиган сүм
Гантиган сүм
Очих газрууд
Бээжин хот
Бээжин хот
Дубай хот
Дубай хот
Алтны зах
Алтны зах
Нэмэлт мэдээлэл

МӨНГӨ БА ХУДАЛДАН АВАЛТ💵

АНЭУ буюу Дубай Абу Дабид хэрэглэх мөнгөн тэмдэгтийг Дейрхам гэдэг ба 1 дейрхам нь 925₮ -тэй тэнцдэг.

Та бүхнийг аялалд гарахдаа Монголоос доллартой явахыг зөвлөж байна. Тухайн буусан улсынхаа онгоцны буудал дээр мөнгөө солиулсан нь хамгийн ашигтай. (Их хэмжээний мөнгө бол банкинд солиулсан нь ашигтай)

Бидний аялаж буй бүх газар карт уншдаг ба та бүхэн төгрөгийн эсвэл долларын олон улсын карттай байхад л болно. Тухайн банкнаасаа хамаараад шимтгэл нь өөр өөр байдаг. Бидний аяллын маршрутанд Дубайн алт, амтлагчны зах орсон байдаг. Та бүхэн захаас худалдан авалт хийхээр бол алт ойролцоогоор 10%, амтлагч ба сувенир 60-70% хямдардаг тул сайн хямдруулж авахыг зөвлөж байна. Дубайд захаас бусад газар хямдардаггүй. Мөн та бүхэнд таксигаар явах шаардлага гарвал таксины км-ыг харан төлбөрөө хийхэд л болно.

ЮУ БЭЛДЭЖ АВЧ ЯВАХ ВЭ?

Хүсэн хүлээсэн аялал маань эхлэхэд цөөн хоног үлдлээ. Та бүхнийгээ аяллын бэлтгэлээ хангалттай сайн бэлдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. 🥰 Аяллын турш хэрэг болох чухал зүйлсийн талаар сануулья, та эдгээр зүйлсийг үүргэвчиндээ багтаахаа мартуузай.

  1. Зуны хувцас- бидний аялах хотын цаг агаарын байдал ерөнхийдөө халуун орны чийглэг, халуун уур амьсгалтай тул та бүхэн цаг агаарт тохирсон нимгэн, хөнгөн хувцасаа аваарай. Мөн хөлд эвтэйхэн, намхан ултай пүүз, сандал, тавчик зэргийг өмсөж явахыг зөвлөж байна 👟
  2. Усны сав- бидний аяллын үеэр алхам тутамд уух шингэн зүйлсийн хэрэг гардаг. Хүн бүхэнд өдөрт 2 сав (1 литр) ус аяллын хөтөлбөртэй өдрүүдэд өгдөг.
  3. Зөөврийн цэнэглэгч - аяллаас үлдсэн бүх сайхан дурсамж зураг, бичлэг болж үлддэг тул та бүхэн үүнийг буулгах утас болон камерныхаа зөөврийн цэнэглэгчийг авч яваарай.
  4. Эм, Эмийн сан - Даралт болон зүрх судасны зэрэг байнга уудаг эм байдаг бол хэрэглэх хэмжээгээрээ эндээс бэлдэн авч явахыг зөвлөж байна. Мөн өвчин намдаах, гүйлгэлтийн эсрэг, бөөлжилтийн эсрэг эм, шумуулны цацлага зэргийг бэлдэж авч явах хэрэгтэй.

ИНТЕРНЕТ БА СИМ КАРД:

Дубайд фэйсбүүк-ээр мессэж бичиж ашиглаж болдог ч дуудлага хийж болдоггүй. Тиймээс та бүхэн viber эсвэл BOTIM татаад яваарай. Viber хааяа хааяадаа болдоггүй. BOTIM бол Дубайн бүх хүн ашигладаг хамгийн сайн сүлжээ барьдаг аппликэйшн.

СИМ КАРД:

Та бүхэн Дубайд буугаад пасспорт шалганаар ороод сим карт авах боломжтой (30-40 usd) . Дата дуусаад цэнэглэх шаардлага гарвал "DU" гэсэн аппликэйшн татаж авч олон улсын картаараа цэнэглэдэг.

Tour Gallery

Map
8 өдөр
Ачаалал:
1/5
Тав тух:
4/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Аялалд бүртгүүлэх
Хаяг

ХУД, 17-р хороо, Их Монгол улсын

гудамж, Кинг Тоуэр, 121

Travel X - Дэлхийг нээе

Утас

95092212

88014455

77044040

travelx facebooktravelx instagram