БУСАД АЯЛЛУУД
Мөнгө ба худалдан авалт💵
- АНЭУ буюу Дубай Абу Дабид хэрэглэх мөнгөн тэмдэгтийг Дейрхам гэдэг ба 1 дейрхам нь 925₮ -тэй тэнцдэг.
- Катар буюу Доха хотод хэрэглэх мөнгөн тэмдэгтийг Рияал гэдэг ба 1 рияал нь 928₮ -тэй тэнцдэг.
- Оман буюу Мускат хотод хэрэглэх мөнгөн тэмдэгтийг Риал гэдэг ба 1 риал нь 8788 ₮ -тэй тэнцдэг. (2.6 us Dollar)
Та бүхнийг аялалд гарахдаа Монголоос ам.доллартой явахыг зөвлөж байна. Тухайн буусан улсынхаа зах дээр мөнгөө солиулсан нь хамгийн ашигтай.
Бидний аялаж буй бүх газар карт уншдаг ба та бүхэн төгрөгийн эсвэл долларын олон улсын карттай байхад л болно. Тухайн банкнаасаа хамаараад шимтгэл нь өөр өөр байдаг. Бидний аяллын маршрутанд Дубайн алт, амтлагчны зах орсон байдаг. Та бүхэн захаас худалдан авалт хийхээр бол алт ойролцоогоор 10%, амтлагч ба сувенир 60-70% хямдардаг тул сайн хямдруулж авахыг зөвлөж байна. Дубайд захаас бусад газар хямдардаггүй. Мөн та бүхэнд таксигаар явах шаардлага гарвал таксины км-ыг харан төлбөрөө хийхэд л болно.
ЮУ БЭЛДЭЖ АВЧ ЯВАХ ВЭ?
Та бүхнийгээ аяллын бэлтгэлээ хангалттай сайн бэлдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. 🥰 Аяллын турш хэрэг болох чухал зүйлсийн талаар сануулья, та эдгээр зүйлсийг үүргэвчиндээ багтаахаа мартуузай.
- Зуны хувцас- бидний аялах хотын цаг агаарын байдал ерөнхийдөө халуун орны чийглэг, халуун уур амьсгалтай тул та бүхэн цаг агаарт тохирсон нимгэн, хөнгөн хувцасаа аваарай. Мөн хөлд эвтэйхэн, намхан ултай пүүз, сандал, тавчик зэргийг өмсөж явахыг зөвлөж байна 👟
- Усны сав- бидний аяллын үеэр алхам тутамд уух шингэн зүйлсийн хэрэг гардаг.
- Зөөврийн цэнэглэгч - аяллаас үлдсэн бүх сайхан дурсамж зураг, бичлэг болж үлддэг тул та бүхэн үүнийг буулгах утас болон камерныхаа зөөврийн цэнэглэгчийг авч яваарай.
- Эм, Эмийн сан - Даралт болон зүрх судасны зэрэг байнга уудаг эм байдаг бол хэрэглэх хэмжээгээрээ эндээс бэлдэн авч явахыг зөвлөж байна. Мөн өвчин намдаах, гүйлгэлтийн эсрэг, бөөлжилтийн эсрэг эм, шумуулны цацлага зэргийг бэлдэж авч явах хэрэгтэй.
ИНТЕРНЕТ БА СИМ КАРД:
Задгай далайд хэрэглэх интернет 77 евро үнэтэй байдаг. Мөн та өөрт тохирох Исим авах боломжтой.
СИМ КАРД:
Та бүхэн Дубайд буугаад пасспорт шалганаар ороод сим карт авах боломжтой (30-40 usd) . Дата дуусаад цэнэглэх шаардлага гарвал "DU" гэсэн аппликэйшн татаж авч олон улсын картаараа цэнэглэдэг.