Бүх зураг (21)
Итали улсын аялал

Та бүхнийг Итали хотын Наполи, Амалфи эрэг, Ром, Ватикан, Санк Тээх гэх мэт түүхэн хотуудаар аялах аялалдаа урьж байна.

Аяллын хураангуй:

  • Өдөр 1: УБ - Истанбул - Наполи нислэг
  • Өдөр 2: Амалфи эргийн аялал
  • Өдөр 3: Кастелламмар - Тэрмини хот - Ром хот
  • Өдөр 4: Ром хотын аялал
  • Өдөр 5: Ватикан аялал
  • Өдөр 6: "Cinque Terre" аялал
  • Өдөр 7: Итали - Истанбул нислэг
  • Өдөр 8: Улаанбаатар буцах
Өдөр 1
УБ - Истанбул - Неаполь нислэг
Location
Улаанбаатар хот
5976km -9ц 30мин
Истанбул
1300km -2ц 25мин
Наполи хот
61km -1ц 5мин
Амалфи Эрэг

Чингис хаан нисэх онгоцны буудалд өглөөний 05:10 цагт цугларан бүртгэлээ хийлгэн 07:55 минутанд хөөрч Истанбул олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 12:25 цагт бууна.

Ачаагаа аван Турк улсын гаалиар нэвтэрсний дараа Неаполь хотруу нисэх нислэгтээ бүртгүүлэн 17:25 цагт хөөрнө.

Неаполь хотод газардан, буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

Өдөр 2
Амалфи эргийн аялал
Location
Амалфи Эрэг

Бид энэ өдөр хотын аялал хийнэ.

Амалфи эргийн дагуу аялна. Амалфи нь өвөрмөц хэлбэртэй хадан цохионууд, оюу ногоон өнгийн далай, өнгөлөг байшингуудаараа алдартай.

Равелло толгод дээр гаран гайхалтай байгалийг харна.

Өдөр 3
Кастелламар хотын аялал
Location
Амалфи Эрэг
229km -
Ром хот

Бид энэ өдөр Кастелламар хотын аялал хийх ба 11-р зуунд баригдсан эртний Кастелламар цайзаар аяллаа эхэлнэ.

Эртний Помпей хотын нийтийн халуун усны газраар зочилно. Энэ халуун усны газар нь МЭӨ 2-р зуунд баригдсан ба дотороо халуун бассейн, хүйтэн бассейн ба массажны газартай байсан.

13-р зууны Гэгээн Мэригийн сүм болох "The Basilica of Santa Maria di Pozzano" сүмээр зочилно.

Үдээс хойш бид хурдны галт тэргэнд суун Ром хотруу явна.

Буудалдаа буун бүртгэл хийн амарна.

Өглөөний цай
-

Буудал

Өдөр 4
Ром хотын аялал
Location
Ром хот

Бид энэ өдөр Ром хотын эртний хэсэг ба орчин үеийн хэсгээр аялна.

Ромын хамгийн эртний хэсэг болох "Roman Forum" -р аяллаа эхлүүлнэ. Энэхүү хэсэг нь Ром хотын эхлэл юм. Домогт өгүүлснээр МЭӨ 8-р зуунд Ромулус ба Ромус ах дүү нар энэ хотыг барьж эхлүүлсэн ба Ромулус нь хаан болж энэхүү хотыг түүний нэрээр нэрэлсэн.

2000 жилийн түүхтэй алдарт Колизеум театрыг үзнэ.

Ром хотын төв талбай болох "Piazza Venezia" -р зочилно.

Үдээс хойш орчин үеийн ром хотоор аялана. Бид "Trevi" усан оргилуур, Pantheon сүм, Хадрианы сүм, Piazza Navona талбай гэх мэт газруудыг үзнэ.

Өглөөний цай
-

Буудал

Өдөр 5
Ватикан хотын аялал
Location
Ром хот
460km -
Санк Тээх

Энэ өдөр бид Ватикан хотоор аялах ба мөн "Sistine Chapel"-сүм, St Peter’s Basilica-н сүм үзнэ.

Ватикан хотын музей нь энэ аяллын хөтөлбөрт ороогүй ба та бүхэн музейгээр зочлохыг хүсвэл тасалбараа худалдан аваад орох боломжтой.

Өдөр 6
"Cinq Terre" аялал
Location
Санк Тээх

Бид энэ өдөр "Cinque Terre" аялал хийнэ. Cinque Terre гэдэг нь "5 газар" гэж орчуулагддаг ба "Monterosso al Mare, Vernazza, Corniglia, Manarola, Riomaggiore" гэж 5н тосгон байдаг.

Бид энэ өдөр дараах газруудаар аялна.

  • Cinque Terre -н хамгийн том далайн наран шарлагын газар болох - Fegina Beach
  • 14-р зууны сүм болох - Church of San Giovanni Battista
  • Эртний цайз болох - Doria Castle
  • Далайн эрэг дээр байрлах сүм - Santa Margherita di Antiochia Church
  • "Corniglia ба Manarola" тосгодыг холбодог шат - Lardarina Staircase
  • Гайхалтай байрлалтай - Church of San Pietro сүм
  • Хайрын зам буюу - Via dell'Amore (Path of Love)
  • Cinque Terre -н хамгийн алдартай зураг авдаг газар буюу - Manarola scenic viewpoint
  • Толгод дээр байрлах цайз - Riomaggiore Castle
Өглөөний цай
-

Буудлын цай

Өдөр 7
Истанбул хотод ирэх
Location
Санк Тээх
457km -2ц 50мин
Ром хот
1000km -
Истанбул

Бид энэ өглөө Ром хотруу хурдны галт тэргээр очих ба цааш Истанбул хотруу ниснэ.

Истанбул хотод буудалдаа буун амарна.

Өглөөний цай
-

Буудлын цай

Өдөр 8
Улаанбаатар буцах
Location
5976km -9ц 25мин

Өглөөний цайгаа уусны дараа бид онгоцны буудал очиж онгоцондоо бүртгүүлнэ.

Бид 14:25-с нисээд Улаанбаатар хотод 03:30-д газардаж аялал дуусна.

Өглөөний цай
-

5* Marriott

Оройн хоол
-

Онгоцонд

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Үнэд БАГТСАН

Итали улсад 6 шөнө байрлах 4 одтой буудлууд

Истанбулд 1 шөнө байрлах 5 одтой буудал

УБ - Истанбул - УБ нислэг

Истанбул - Наполи нислэг

Ром - Истанбул нислэг

Аяллын турш байх - Итали хөтөч

Аяллын турш байх Монгол орчуулагч

Хот болгонд тухайн хотын нутгийн хөтөч

Автобус үйлчилгээ

Хурдны галт тэрэгний билет

Гадаад аяллын даатгал

Үнэд Багтаагүй

Хувийн хэрэглээний зардал

Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ

Аяллын үнэт багтаагүй хоолны зардал,

Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө 15$

Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

Итали улсын такс

Map
8 өдөр
0 ₮хүний
Ачаалал:
2/5
Тав тух:
4/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Аялалд бүртгүүлэх
Хаяг

ХУД, 17-р хороо, Их Монгол улсын

гудамж, Кинг Тоуэр, 121

Travel X - Дэлхийг нээе

Утас

95092212

88014455

77044040

travelx facebooktravelx instagram