Замын үүд - Эрээн- Бээжин хотын 7 өдрийн аяллаар та дэлхийн хамгийн том гэгдэх “Тяньаньмэний талбай”- аар зочилон тус хотын түүх соёлтой танилцах ба Бээжингийн хамгийн том Амьтны хүрээлэн, Аквариум, Усан парк, Шувууны үүр зэргийг үзэж ,Universal Studios парк дээр бүтэн өдрийг хөгжилдөн өнгөрөөнө. Дэлхийн долоон гайхамшгийн нэг болох “Цагаан хэрмийг” агаарын дүүжин машинаар явж , дээрээс нь бүхэлд нь харах аяллыг хийнэ.
Бид энэ өдөр галт тэрэгний буудал дээр 16:00 цагт уулзаад, 16:40-д Улаанбаатар хотоос хөдөлж аялал маань эхэлнэ. Энэ шөнө бид галт тэргэнд шөнийг өнгөрөөнө. 1 кабинд 4 хүн байрлана.
Тасалгаат вагон
Өглөө 07:20-д Замын үүд хотод ирнэ.
Замын-Үүдээс Эрээн хот руу автобусаар хөдөлнө. Хоёр улсын хил гаалиар нэвтрээд Жининь хотын чиглэлд хөдөлнө.
Эрээн хотод өдрийн хоолоо идээд Жинин хотруу хөдөлнө. Жининь хотод Газрын гүнээс гардаг эртний Манжын хаадууд ордог байсан дотор эрхтэн ядаргаанд с айн 33 төрлийн халуун рашаан, саунтай “Water world” алжаал тайлах амралтын цогцолборт амарч, 5 одтой цогцолбор, Кино театр, Бассейн,Хүүхдийн усан парк, Буфе хоол зэргээр үйлчлүүлэх боломжтой.
Халуун рашаантай энэ буудлын бүх өрөө нь 1 том, 2 хүний ортой.
Ресторан
Буудлын ресторан
Өглөөний цайгаа буудалдаа идээд, Жинин хотоос хөдлөн Хятад улсын нийслэл Бээжин хотруу явна.