Бүх зураг (13)
ЯПОН - ОСАКА ШУУД НИСЛЭГТЭЙ АЯЛАЛ

05 сарын 02 - 06 Хооронд Япон улсын хоёрдахь том хот болох Осака хотруу шууд нислэгтэйгээр аялах аяллыг санал болгож байна. Та бүхэн уг аяллаар Осака болон Киото хотоор аялан түүхэн дурсгалт болон орчин үеийн дэвшилтэт үзвэр үйлчилгээг үзэхээс гадна Япон үндэстний амтат зоог, хоол болон цайны соёлтой танилцах болно. Мөн худалдааны гудамжуудаар шоппинг хийж, диснейлэндэд хүүхдүүдтэйгээ тоглон акуариумд далайн гүний ертөнцрүү нэвтрээрэй. Тав тухтай, сэтгэл ханамж дүүрэн хөтөлбөр бүхий аяллаар Осака хотод аялаарай. Шууд нислэг ердөө ганцхан удаа ...

Өдөр 1
УБ - ОСАКА
Location

Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд цугларч бүртгэл хийлгээд, Япон улсын 2 дахь том хот Осака хот руу ниснэ. Осака хотын хил гаалиар гарсаны дараа аялал зохион байгуулагчид, хөтөч, орчуулагч нар угтан авна. Аяллын эхний зогсоол Dotonbori буюу Осака хотын хамгийн том худалдааны гудамжаар аялна.

Осака хотод ирсэн жуулчин бүрийн заавал очдог Dotonbori гудамж нь маш олон дэлгүүрүүд байхаас гадна төрөл бүрийн хоолны газрууд олноор байдаг. Dotonbori-д оройн хоолоо зооглосны дараагаар Зочид буудалдаа бүртгүүлж амарна.

Өдөр 2
КИОТО ХОТЫН АЯЛАЛ
Location
Киото

Өглөөний цайгаа буудалдаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө

Эртний нийслэл Япон улсын хамгийн гоё түүхэн дурсгалт газруудтай Киото хотын зүг аялна. Киото хотод Фүкими инаритайша буюу 1300 жилийн өмнө буюу 711 онд байгуулагдсан хийд байх бөгөөд япончуудын хүслээ шивнэдэг 1000 хаалгыг үзэж сонирхоно. Үүний дараа 1994 онд Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн 1185-1333 оны Камакура засаглалынн үед байгуулагдсан Алтан сүмийг үзэж сонирхоно. Уламжлалт Япон маягийн өдрийн хоолны дараа Kayabuki no Sato буюу Мияама хотыг төлөөлдөг аялал жуулчлалын газрыг үзнэ. Энэ хотод олон сүрлэн байшин байдаг бөгөөд тэдний дундаас Кита тосгоны 50 байшингийн 39 нь сүрлэн дээвэртэй бөгөөд эртний уламжлалт тосгоныг үзэж сонирхоно. Оройн хоол Шабу халуун тогооны хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна.

Өдөр 3
ОСАКА ХОТЫН АЯЛАЛ
Location

Өглөөний цайны дараа Осака хотын аяллаа эхлүүлнэ. 1583 баригдсан тухайн үеийн хааны ордон Осака цайзыг үзнэ. Үүний дараагаар Аквуриум үзнэ.

Япон уламжлалт өдрийн хоолны дараагаар

Шинсайбаши худалдааны гудамжаар шоппинг хийнэ.
Эндээс та Шинсайбаши-сүжи худалдааны гудамж гэж нэрлэгддэг Осакагийн алдартай худалдааны цогцолбор гудамжаар аялан худалдан авалт хийнэ.

Шинсайбаши-сүжи үндсэн худалдааны гудамж нь ойролцоогоор 600 метр урттай. Бусад хэсэгт холбогдсон жижиг худалдааны гудамжуудыг оруулбал худалдааны дүүрэг өөрөө нийт хоёр км урт болно.

Гудамжинд гоо сайхны бүтээгдэхүүн, татваргүй бараа, 100 иенийн бараа, тэмдэгтийн бараа бүхий эмийн сан, дэлгүүрүүд эгнэнэ. Мөн олон тооны ресторан, кафе байдаг. Таны хүссэн бүх бараа энд байна гэдэгт итгэлтэй байна. Оройн хоолонд бид Сүкияки идээд буудалдаа очин амрана.

Өдөр 4
ЧӨЛӨӨТ ӨДӨР
Location

Энэ өдөр өглөөний цайгаа буудалдаа уугаад аялал чөлөөтэй ба

Хүсвэл Осака хотод байрлах Universal Studios Japan-д бүтэн өдөр тоглох бол нэмэлт төлбөр 12,000 иэн байдаг /метроны төлбөр багтсан /

Өдөр 5
ОСАКА - УЛААНБААТАР
Location

Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна. 10:00 цагаас зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд чөлөөт цаг. 14 цагт нисэх онгоцны буудал руу явах бөгөөд Улаанбаатар хотод онгоц газардсанаар дурсамж дүүрэн аялал өндөрлөнө

Танд азжаргал хүсье

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Үнэд БАГТСАН

УБ-Осака-УБ нислэгийн тийз

3*зочид буудлын энгийн өрөөнд 2 хүн

Хөтөлбөрт заагдсан хоол, унаа

Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ

Монгол хэлтэй хөтөч

Аяллын иж бүрэн даатгал

Үнэд Багтаагүй

Япон улсын визний хураамж 105,000₮

Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад зардал

Хувийн хэрэгцээний зардал

Дата сим

Нэмэлт мэдээлэл

Жич:

Аялал эхлэх өдрөөс хойш 6 сарын хүчинтэй хугацаатай пасспорттой байх

Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.

Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.

Map
5 өдөр
0 ₮хүний
Ачаалал:
2/5
Тав тух:
4/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Аялалд бүртгүүлэх
Хаяг

ХУД, 17-р хороо, Их Монгол улсын

гудамж, Кинг Тоуэр, 121

Travel X - Дэлхийг нээе

Утас

95092212

88014455

77044040

travelx facebooktravelx instagram