Вьетнам улсын нийслэл Ханой хотруу шууд нислэгтэй 6 өдрийн аялалдаа таныг урьж байна. Та бүхэн энэхүү аяллаар Ханой хоттой танилцаж хотын аялал хийх түүхэн дурсгалт газруудаар аялах, Нин Бинг хотоор аялах, дэлхийн байгалийн 7 гайхамшгийн нэг ХаЛонг булангаар 5 одтой круйз усан онгоцон дээр байрлан зугаалах, хамгийн таатай тохиромжтой дулаан уур амьсгал бүхий хэсэг Лан Ха -д усанд сэлэх каяак завиар аялах , бүтэн өдөр өөрийн дураар шоппинг хийнгээ Вьетнам үндэсний амтат хоолоор дайлуулах гэх мэт аялал болон амралтийг хослуулсан хөтөлбөр бүхий аяллын үйлчилгээг авах боломжтой.
Бид танд иж бүрэн аяллын даатгал бүхий шууд нислэгтэй гэр бүл , хамт олноороо аялахад хамгийн тохиромжтой аяллыг санал болгож байна.
Улаанбаатар хотоос 14:45 цагт нисч Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд 18:15 цагт бууна.
Нисэх буудал дээр жолооч, орчуулагч хөтөч нар тосч аван оройн хоол идээд зочид буудалдаа бүртгүүлэн амрана.
Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад аялал эхэлнэ Жолооч, орон нутгийн хөтөчтэй уулзан Нин Бинг хотод очино (2 цаг орчим ) Хоа Лугийн эхний зогсоол, та эзэн хаан Дин Ле, тэдний хөвгүүд, хатан хааны нэрэмжит болгон барьсан 2 сүмээр дайран, 9-р зууны төгсгөлд Хоа Лу хотыг Вьетнамын нийслэл болгосон шалтгааныг мэдрээрэй.
Үүний дараа бид орон нутгийн ресторанд өдрийн хоол иднэ
Халонг булан шиг сүрлэг шохойн чулуун хадан цохио, нууцлаг агуй, тайван горхи, цагаан будааны талбай, цөлжсөн ногоон талбай зэрэг хөдөөгийн ландшафт бүхий Там Кок нь үнэхээр бүх зүйл нь үзэсгэлэнтэй. Та цэвэр агаар, амар амгаланг мэдрэх болно мөн гэрэл зураг авахуулахад маш сайхан дахин давтагдашгүй онцгой цэгүүд, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялана. Муа агуй болон Нгоа Лонг уулын орой дээр байрлах байгалийн гайхалтай үзэмж бүхий цагаан будааны хөндийд аялал хийнэ.
Дараа нь Муа агуй бөгөөд байгалийн гайхалтай үзэмж бүхий цагаан будааны хөндийг үзэхийн тулд Нгоа Лонг уулын орой дээр гайхалтай аялал хийнэ.
Ханой хотруу буцан амрана
Өглөөний цайгаа буудалдаа уугаад энэ өдөр аялагчид өөрсдийн хүссэн зүйлсийг хийх боломжтой чөлөөт өдөр.
Дэлгүүр хэсэх, Ханой хотоор зугаалах, Ханой хотын жуулчлалын цэгүүдээр зочилох, парк дээр тоглох гэх мэт зүйлсийг хийж болно. (автобус болон хөтөч ажиллахгүй)