Өмнөд Солонгос улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох Жэжү арлын шууд нислэгтэй, хөтөлбөртэй аялалдаа та бүхнийг урьж байна.
Air City Буудал 4* -д 4 шөнө, 5 өдөр байрлана.
Улаанбаатар хот Хөшигтийн хөндийн нисэх буудлаас 08:05 цагт Аэромонголиа авиакомпаний нислэгээр хөөрч 13:25 цагт Жэжү аралд бууна. Орчуулагч, жолооч нар тосон авч аялал маань эхэлнэ.
Цааш бид Жунгмун аялал жуулчлалын цогцолборт орших Чонжиён хүрхрээгээр аялана.
Жэжүг нэг дороос далайгаас харж гайхалтай далайн үзэмж, дэлхийн байгалийн өв болох Ченгшан нар мандах оргил гэх мэтийг үзэхийн тулд тийрэлтэт завиар тойрон аялна. 460 морины хүчтэй Жэт тийрэлтэт завины аялал нь арлыг бүтэн тольдож, хурд хүч нь таны адерналиныг ихэсгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Оройн хоолонд Жэжүгийн алдарт шарсан хар гахайн мах идэн буудалдаа бууж амрана.
Ресторан