Logo
Нүүр хуудасАялалАяллын хуваарьАяллын хөтөчНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Logo
95092212, 88014455, 72007722
info@travelx.mn
Travelx - Дэлхийг нээе Маршал таун, Кинг тоуэр, 121-р байр.
Бүх зураг (15)
Сингапур - Малайз

"Дэлхий Трэвел Икс" аялагчид та бүхэндээ Азийн хамгийн сонирхолтой хоёр улс болох Сингапур , Малайз улсуудаар орчин үеийн гайхамшигт хөгжил дэвшил, уламжлалт өв соёл, амтат хоол, шоппинг, амралт зугаалгыг нэг аяллаар бүрэн мэдрэх ховор боломжийг санал болгож байна.

  • Өдөр 1: Улаанбаатар - Сингапур нислэг
  • Өдөр 2: Сингапур хотын аялал
  • Өдөр 3: Чөлөөт өдөр (Сингапур)
  • Өдөр 4: Сингапур - Куала Лумпур
  • Өдөр 5: Аялал(Genting Highlands, Chin Swee Temple)
  • Өдөр 6: Куала Лумпур хотын аялал
  • Өдөр 7: Чөлөөт өдөр (Куала Лумпур)
  • Өдөр 8: Куала Лумпур - Сингапур - Улаанбаатар

Сингапур (3 шөнө) - Boss Hotel Singapore

Малайз (4 шөнө) - Hotel Royal Signature

Location
Улаанбаатар хот
5220km -7ц 25мин
Сингапур
Өдөр 1
Улаанбаатар хот - Сингапур хот
2025.11.22 (Бямба)
Location
Улаанбаатар хот
5220km -7ц 25мин
Сингапур

Энэ өдөр бид бүхэн өглөөний 08:00 цагт Хөшигтийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал дээр цугларан Улаанбаатар хотоос 10:35 цагт нисч Сингапурын Чанги олон улсын нисэх буудалд 18:00 цагт газардана. Хилээр гарч ачаа тээшээ авcны орчуулагч, жолооч нартай уулзан зочид буудалдаа ирж амарна.

Буудал ба хоол

Location
Сингапур
Өдөр 2
Сингапур хотын аялал
2025.11.23 (Ням)
Location
Сингапур

Өглөөний цайны дараа бид гайхамшигт Сингапурын түүхтэй танилцах аялалдаа гарна.

Мерлион парк-д зочилон Сингапурын бэлгэ тэмдэг болсон арслантай хөшөөний дэргэд зургаа татуулна.

Сингапурын дундуур Уламжлалт завины аялал хийж хотын хуучин түүхэн барилга болон орчин үеийн барилгуудыг үзэж сонирхоно.

Өдрийн хоолны дараа Сингапурын хамгийн алдартай архитектурын бүтээн байгуулалт болох Marina Bay Sands болон дэлхийн хамгийн орчин үеийн цэцэрлэгүүдийн нэг Gardens by the Bay зочлоно.

Спектр гэрлийн ба Усан оргилуурын шоу (20:00 эсвэл 21:00): Дэлхийд танигдсан тансаг цогцолборын усан сангийн дэргэд болох хөгжимт лазерийн болон усан оргилуурын шоуг үзнэ.

Зочид буудалдаа эргэн ирж амарна

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Location
Сингапур
Өдөр 3
Чөлөөт өдөр (Cингапур)
2025.11.24 (Даваа)
Location
Сингапур

Өглөөний цайны дараа чөлөөт өдөр бөгөөд нэмэлтээр санал болгож буй доорх аялалаар нэмэлт төлбөртэйгөөр аялах боломжтой.

Сентоза арал – Сентоза арлын аялал буюу Сингапурын хамгийн алдартай амралт, зугаа цэнгэлийн арал билээ. Universal Studios Singapore болон Adventure Cove Waterpark зэрэг байдаг.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Location
Сингапур
351km -5ц 30мин
Куала Лумпур
Өдөр 4
Сингапур - Малайз
2025.11.25 (Мягмар)
Location
Сингапур
351km -5ц 30мин
Куала Лумпур

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Малайз улс улсын нийслэл Куала Лумпур хотын зүг аялал эхэлнэ.

Сингапурын хил дээрх JB цэг буюу (Johor Bahru) хил дээр ирнэ. JB цэг дээр Малайз нутгийн хөтөч болон жолооч нар тосч аван зочид буудалд хүргэж өгнө.

Үдээс хойш бид Bukit Bintang худалдааны гудамж хэсгээр зугаалан шоппинг хийх боломжтой.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Location
Куала Лумпур
Өдөр 5
Малайз аялал - Genting Highlands, Chin Swee сүм
2025.11.26 (Лхагва)
Location
Куала Лумпур

Өглөөний цайны дараа Genting highlands буюу Малайзын уулын амралтын бүсээр аялна. Дүүжин зам Awana Skyway(cable car) – 10 минут орчим үргэлжлэх агаарын дүүжин тээврээр өгсөх бөгөөд байгалийн үзэмжийг дээрээс харан онцгой мэдрэмж төрүүлнэ.

Дүүжин тээврээс буугаад уулын энгэрт байрлах Чин Сви сүм "Chin Swee" сүмийг үзнэ. Буддын шашны ариун хийд бөгөөд үзэсгэлэнт цэцэрлэг, уулын үзэмж, аварга Буддагийн хөшөөгөөрөө алдартай.

Аялагч та хүсвэл Genting SkyWorlds (нэмэлт төлбөртэй) – тоглоомын паркуудаар зочилж цагийг хөгжилдөн өнгөрөөх боломжтой.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Location
Куала Лумпур
Өдөр 6
Куала Лумпур хотын аялал
2025.11.27 (Пүрэв)
Location
Куала Лумпур

Энэ өдрийн эхний хагасд бид Куала Лумпурын хотын ойр орших Бату агуй (Batu Caves) агуйн аялал жуулчлалын цогцолборт аялна. Энэхүү Хинду шашны хамгийн ариун газар гэж алдаршсан шохойн чулуун агуй дотор байрлах сүмрүү 272 шатаар өгсөж ордог. Олон өнгийн шат болон аварга Муруган бурханы хөшөө нь жуулчдын заавал очиж үзэх үзмэрүүдийн нэг юм. Хотын аяллаар бид доорх газруудаар зочилно.

Энэ өдөр бид

  • Куала Лумпур - КЛ цамхаг – хотын бэлгэ тэмдэг болсон өндөр цамхаг
  • Хятад хороолол (Petaling Street)
  • Мердека талбай (Dataran Merdeka) – Малайзын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон талбай
  • Петронасын ихрэн цамхагууд – 452м өндөр дэлхийн хамгийн алдартай хоёр ихэр цамхаг

Эдгээр гайхалтай газрууудаар зочилон дурсгалын зураг авахуулна.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Location
Куала Лумпур
Өдөр 7
Чөлөөт өдөр (Куала Лумпур)
2025.11.28 (Баасан)
Location
Куала Лумпур

Энэ өдөр аяллын хөтөлбөргүй чөлөөт амралтын өдөр.

Манай зочид буудал нь хотын хамгийн алдартай шоппинг, ресторан, зугаа цэнгэлийн төв болсон Bukit Bintang гудамжинд ойр байдаг.

Усан парк: Sunway Lagoon буюу Куала Лумпурын баруун хэсэгт байрлах, дэлхийн хэмжээний усны болон адал явдалт паркд өдрийг зугаацаж өнгөрөөх боломжтой. Гэр бүл, хүүхдүүдэд хамгийн тохиромжтой, бүх насныханд зориулсан үзвэр, тоглоомоор дүүрэн билээ.

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Location
Куала Лумпур
352km -5ц 30мин
Сингапур
5220km -7ц 25мин
Улаанбаатар хот
Өдөр 8
Куала Лумпур - Сингапур - Улаанбаатар
2025.11.29 (Бямба)
Location
Куала Лумпур
352km -5ц 30мин
Сингапур
5220km -7ц 25мин
Улаанбаатар хот

Өглөөний цайны дараа Куала Лумпурын зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Сингапурыг зорино, Чанги нисэх онгоцны буудалд ирэн дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлаар олон жил дараалан шалгарсан тус нисэхийн олон сонирхолтой ( Хиймэл хүрхрээ, HSBC Rain vortex) үзвэрүүдийг үзэж сонирхоно.

Нислэгийн бүртгэлээ хийлгээд 19:25 цагт Улаанбаатарын зүг ниснэ. Монголын цагаар шөнийн 02:25 (+1) цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө.

Танд баярлалаа

Буудал ба хоол
Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Нэг хүний үнэ
5,490,000 ₮

Аяллын хуваарь

Эхлэх өдөр Том хүн Хүүхэд 4-12 Хүүхэд 2-4
11/085,390,000₮4,290,000₮3,490,000₮
11/155,490,000₮4,290,000₮3,490,000₮
11/225,490,000₮4,290,000₮3,490,000₮
11/295,490,000₮4,290,000₮3,490,000₮
12/065,490,000₮4,290,000₮3,490,000₮
12/135,490,000₮4,290,000₮3,490,000₮
12/205,590,000₮4,290,000₮3,490,000₮
12/275,690,000₮4,290,000₮3,490,000₮
01/035,690,000₮4,290,000₮3,490,000₮
01/105,490,000₮4,290,000₮3,490,000₮
01/175,490,000₮4,290,000₮3,490,000₮
01/245,390,000₮4,290,000₮3,490,000₮
01/315,390,000₮4,290,000₮3,490,000₮
02/075,390,000₮4,290,000₮3,490,000₮
02/145,790,000₮4,290,000₮3,490,000₮
02/175,790,000₮4,290,000₮3,490,000₮
02/215,490,000₮4,290,000₮3,490,000₮

Хэрэв та ганцаараа нэг өрөөнд орох бол аяллын үнэ дээр 1,350,000₮ нэмэгдэнэ.

Үнэд БАГТСАН

УБ-Сингапур-УБ (олон улсын шууд нислэг)

Аяллын автобус: Сингапур-Куала Лумпур-Сингапур

Куала Лумпур 5* зочид буудал

Сингапур 4* зочид буудал

Монгол хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч

Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ

Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол

Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал

Үнэд Багтаагүй

Хувийн хэрэглээний зардал

Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээ

Хөтөлбөр болон жолоочид өгөх гарын мөнгө

Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

Буудал

Сингапур - Boss Hotel Singapore

Сингапур - Boss Hotel Singapore
Сингапур - Boss Hotel Singapore
+6

Сингапур - Boss Hotel Singapore

Boss Hotel Singapore нь Сингапурын төв хэсэгт байрлах 4 одтой зочид буудал бөгөөд аялал жуулчлал болон бизнесийн зорилготой жуулчдад тохиромжтой. Орчин үеийн тохилог өрөө, гадна бассейн, фитнесс төв, олон улсын ресторан, кафе үйлчилгээтэй. Мөн MRT метроны буудал болон алдартай үзвэрүүдэд ойр байрладаг.

Ерөнхий мэдээлэл

  • Байршил: Victoria Street, Singapore
  • Стандарт өрөөний хэмжээ: 18–20 м²
  • Орны төрөл: 1 өргөн ор нь 180×200 см хэмжээтэй, 2 тусдаа ортой өрөө нь ор тус бүр 110×200 см хэмжээтэй

Үйлчилгээ ба байгууламж

  • Тохилог зочид буудлын өрөө
  • Гадна бассейн, фитнесс төв
  • Олон улсын ресторан, кафе
  • Хурлын танхим, бизнес төв

Хотын үзвэрүүд

  • Bugis Street Market: ойролцоогоор 10 минут алхах зайтай
  • Marina Bay Sands: MRT метроор 10–15 минут
  • Gardens by the Bay: хотын төв рүү 15 минутын зайтай
  • Chinatown: 15–20 минутын зайтай

Үнэлгээ (одоогийн байдлаар)

  • Booking.com: 8.0/10 (1,200+ сэтгэгдэл)
  • Google Reviews: 4.2/5 (1,800+ үнэлгээ)
  • Tripadvisor: Travelers’ Choice 2023 шагнал хүртсэн

Бичлэг


Байршил

Малайз, Куала Лумпур - Hotel Royal Signature

Малайз, Куала Лумпур  - Hotel Royal Signature
Малайз, Куала Лумпур  - Hotel Royal Signature
+9

Малайз, Куала Лумпур - Hotel Royal Signature

Hotel Royal Signature нь Малайзын Куала Лумпур хотын төвд байрлах 4 одтой зочид буудал бөгөөд орчин үеийн тохилог өрөө, ресторан, фитнесс төв, хурлын танхим болон аялал жуулчлалын гол үзвэрүүдэд ойрхон байрладаг.

Ерөнхий мэдээлэл

  • Байршил: Куала Лумпур, Малайз
  • Ангилал: 4 одтой зочид буудал
  • Стандарт өрөөний хэмжээ: 20–25 м²
  • Орны төрөл:
    • 1 өргөн ор (King Bed) — 180×200 см
    • 2 тусдаа ор (Twin Beds) — ор тус бүр 110×200 см

Үйлчилгээ ба байгууламж

  • Орчин үеийн тав тухтай өрөө
  • Фитнесс төв, ресторан, кафе
  • Хурлын танхим болон арга хэмжээний үйлчилгээ
  • Хотын үзвэрүүд рүү ойрхон байрлал
  • 24 цагийн өрөөний үйлчилгээ, үнэгүй Wi-Fi, авто зогсоол

Хотын үзвэрүүд

  • Petronas Twin Towers: Маш ойрхон, 5–10 минутын зайтай
  • KLCC Park: 10 минутын алхах зайтай
  • Suria KLCC Mall: 5–10 минутын зайтай
  • Bukit Bintang Shopping Area: 10–15 минутын зайтай

Үнэлгээ (одоогийн байдлаар)

  • Booking.com: 8.0/10 (900+ сэтгэгдэл)
  • Google Reviews: 4.2/5 (1,000+ үнэлгээ)
  • Tripadvisor: Travelers’ Choice 2022 шагнал хүртсэн

Бичлэг


Байршил

Үзвэрүүд
Малайз, Куала Лумпур -Bukit Bintang
Малайз, Куала Лумпур -Bukit Bintang
Сингапур - Gardens by the Bay
Сингапур - Gardens by the Bay
Малайз - Чин Сви сүм
Малайз - Чин Сви сүм
Малайз, Куала Лумпур - КЛ цамхаг
Малайз, Куала Лумпур - КЛ цамхаг
Сингапур - Marina Bay Sands
Сингапур - Marina Bay Sands
Сингапур - Merlion park
Сингапур - Merlion park
Сингапур - Спектр гэрэл ба Усан шоу
Сингапур - Спектр гэрэл ба Усан шоу
Хийх зүйлс
Малайз, Куала Лумпур - Дүүжин зам
Малайз, Куала Лумпур - Дүүжин зам
Малайз, Куала Лумпур - Genting SkyWorlds
Малайз, Куала Лумпур - Genting SkyWorlds
Сингапур - Уламжлалт завины аялал
Сингапур - Уламжлалт завины аялал
Очих газрууд
Малайз, Куала Лумпур - Бату агуй
Малайз, Куала Лумпур - Бату агуй
Сингапур - Чанги нисэх онгоцны буудал
Сингапур - Чанги нисэх онгоцны буудал
Малайз - Куала Лумпур
Малайз - Куала Лумпур
Малайз улс
Малайз улс
Малайз - Genting highlands
Малайз - Genting highlands
Малайз, Куала Лумпур - Мердека талбай
Малайз, Куала Лумпур - Мердека талбай
Малайз, Куала Лумпур - Муруган бурханы хөшөө
Малайз, Куала Лумпур - Муруган бурханы хөшөө
Сингапур - Сентоза арал
Сингапур - Сентоза арал
Сингапур хот
Сингапур хот
Сингапур, Чанги нисэх буудал - Хиймэл хүрхрээ
Сингапур, Чанги нисэх буудал - Хиймэл хүрхрээ
Малайз, Куала Лумпурт - Петронасын ихрэн цамхагууд
Малайз, Куала Лумпурт - Петронасын ихрэн цамхагууд
Map
8 өдөр,2025.11.22 (Бямба) - 2025.11.29 (Бямба)
5,490,000 ₮Эхлэх үнэ
Ачаалал:
1/5
Тав тух:
5/5
Your travel manager
Б. Эрдэнэтогтох
Таны аяллын зөвлөх
85179966erdenetogtokh@travelx.mn
Map
8 өдөр,2025.11.22 (Бямба) - 2025.11.29 (Бямба)
5,490,000 ₮Эхлэх үнэ
Ачаалал:
1/5
Тав тух:
5/5
Your travel manager
Б. Эрдэнэтогтох
Таны аяллын зөвлөх
85179966erdenetogtokh@travelx.mn
Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
Нүүр хуудасАялалАяллын хуваарьНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Очих газруудЗочид буудалҮзвэрХийх зүйлсРесторан
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан