"Дэлхий Трэвел Икс" аялагчид та бүхэндээ Азийн хамгийн сонирхолтой хоёр улс болох Сингапур , Малайз улсуудаар орчин үеийн гайхамшигт хөгжил дэвшил, уламжлалт өв соёл, амтат хоол, шоппинг, амралт зугаалгыг нэг аяллаар бүрэн мэдрэх ховор боломжийг санал болгож байна.
Сингапур (3 шөнө) - Boss Hotel Singapore
Малайз (4 шөнө) - Hotel Royal Signature
Энэ өдөр бид бүхэн өглөөний 08:00 цагт Хөшигтийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал дээр цугларан Улаанбаатар хотоос 10:35 цагт нисч Сингапурын Чанги олон улсын нисэх буудалд 18:00 цагт газардана. Хилээр гарч ачаа тээшээ авcны орчуулагч, жолооч нартай уулзан зочид буудалдаа ирж амарна.
Өглөөний цайны дараа бид гайхамшигт Сингапурын түүхтэй танилцах аялалдаа гарна.
Мерлион парк-д зочилон Сингапурын бэлгэ тэмдэг болсон арслантай хөшөөний дэргэд зургаа татуулна.
Сингапурын дундуур Уламжлалт завины аялал хийж хотын хуучин түүхэн барилга болон орчин үеийн барилгуудыг үзэж сонирхоно.
Өдрийн хоолны дараа Сингапурын хамгийн алдартай архитектурын бүтээн байгуулалт болох Marina Bay Sands болон дэлхийн хамгийн орчин үеийн цэцэрлэгүүдийн нэг Gardens by the Bay зочлоно.
Спектр гэрлийн ба Усан оргилуурын шоу (20:00 эсвэл 21:00): Дэлхийд танигдсан тансаг цогцолборын усан сангийн дэргэд болох хөгжимт лазерийн болон усан оргилуурын шоуг үзнэ.
Зочид буудалдаа эргэн ирж амарна
Зочид буудлын цай
Өглөөний цайны дараа чөлөөт өдөр бөгөөд нэмэлтээр санал болгож буй доорх аялалаар нэмэлт төлбөртэйгөөр аялах боломжтой.
Сентоза арал – Сентоза арлын аялал буюу Сингапурын хамгийн алдартай амралт, зугаа цэнгэлийн арал билээ. Universal Studios Singapore болон Adventure Cove Waterpark зэрэг байдаг.
Зочид буудлын цай
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Малайз улс улсын нийслэл Куала Лумпур хотын зүг аялал эхэлнэ.
Сингапурын хил дээрх JB цэг буюу (Johor Bahru) хил дээр ирнэ. JB цэг дээр Малайз нутгийн хөтөч болон жолооч нар тосч аван зочид буудалд хүргэж өгнө.
Үдээс хойш бид Bukit Bintang худалдааны гудамж хэсгээр зугаалан шоппинг хийх боломжтой.
Зочид буудлын цай
Өглөөний цайны дараа Genting highlands буюу Малайзын уулын амралтын бүсээр аялна. Дүүжин зам Awana Skyway(cable car) – 10 минут орчим үргэлжлэх агаарын дүүжин тээврээр өгсөх бөгөөд байгалийн үзэмжийг дээрээс харан онцгой мэдрэмж төрүүлнэ.
Дүүжин тээврээс буугаад уулын энгэрт байрлах Чин Сви сүм "Chin Swee" сүмийг үзнэ. Буддын шашны ариун хийд бөгөөд үзэсгэлэнт цэцэрлэг, уулын үзэмж, аварга Буддагийн хөш өөгөөрөө алдартай.
Аялагч та хүсвэл Genting SkyWorlds (нэмэлт төлбөртэй) – тоглоомын паркуудаар зочилж цагийг хөгжилдөн өнгөрөөх боломжтой.
Зочид буудлын цай
Энэ өдрийн эхний хагасд бид Куала Лумпурын хотын ойр орших Бату агуй (Batu Caves) агуйн аялал жуулчлалын цогцолборт аялна. Энэхүү Хинду шашны хамгийн ариун газар гэж алдаршсан шохойн чулуун агуй дотор байрлах сүмрүү 272 шатаар өгсөж ордог. Олон өнгийн шат болон аварга Муруган бур ханы хөшөө нь жуулчдын заавал очиж үзэх үзмэрүүдийн нэг юм. Хотын аяллаар бид доорх газруудаар зочилно.
Энэ өдөр бид
Эдгээр гайхалтай газрууудаар зочилон дурсгалын зураг авахуулна.
Зочид буудлын цай
Энэ өдөр аяллын хөтөлбөргүй чөлөөт амралтын өдөр.
Манай зочид буудал нь хотын хамгийн алдартай шоппинг, ресторан, зугаа цэнгэлийн төв болсон Bukit Bintang гудамжинд ойр байдаг.
Усан парк: Sunway Lagoon буюу Куала Лумпурын баруун хэсэгт байрлах, дэлхийн хэмжээний усны болон адал явдалт паркд өдрийг зугаацаж өнгөрөөх боломжтой. Гэр бүл, хүүхдүүдэд хамгийн тохиромжтой, бүх насныханд зориулсан үзвэр, тоглоомоор дүүрэн билээ.
Зочид буудлын цай
Өглөөний цайны дараа Куала Лумпурын зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Сингапурыг зорино, Чанги нисэх онгоцны буудалд ирэн дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлаар олон жил дараалан шалгарсан тус нисэхийн олон сонирхолтой ( Хиймэл хүрхрээ, HSBC Rain vortex) үзвэрүүдийг үзэж сонирхоно.
Нислэгийн бүртгэлээ хийлгээд 19:25 цагт Улаанбаатарын зүг ниснэ. Монголын цагаар шөнийн 02:25 (+1) цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө.
Танд баярлалаа
Зочид буудлын цай
Үнийн мэдээлэл
Эхлэх өдөр | Том хүн | Хүүхэд 4-12 | Хүүхэд 2-4 |
---|---|---|---|
11/08 | 5,390,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
11/15 | 5,490,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
11/22 | 5,490,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
11/29 | 5,490,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
12/06 | 5,490,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
12/13 | 5,490,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
12/20 | 5,590,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
12/27 | 5,690,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
01/03 | 5,690,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
01/10 | 5,490,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
01/17 | 5,490,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
01/24 | 5,390,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
01/31 | 5,390,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
02/07 | 5,390,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
02/14 | 5,790,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
02/17 | 5,790,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
02/21 | 5,490,000₮ | 4,290,000₮ | 3,490,000₮ |
Хэрэв та ганцаараа нэг өрөөнд орох бол аяллын үнэ дээр 1,350,000₮ нэмэгдэнэ.
Үнэд БАГТСАН
УБ-Сингапур-УБ (олон улсын шууд нислэг)
Аяллын автобус: Сингапур-Куала Лумпур-Сингапур
Куала Лумпур 5* зочид буудал
Сингапур 4* зочид буудал
Монгол хэлтэй аяллын хөтөч тайлбарлагч
Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
Гадаадад зорчигчийн аяллын иж бүрэн даатгал
Үнэд Багтаагүй
Хувийн хэрэглээний зардал
Хөтөлбөрт багтаагүй хоол, нэмэлт үзвэр үйлчилгээ
Хөтөлбөр болон жолоочид өгөх гарын мөнгө
Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
Boss Hotel Singapore нь Сингапурын төв хэсэгт байрлах 4 одтой зочид буудал бөгөөд аялал жуулчлал болон бизнесийн зорилготой жуулчдад тохиромжтой. Орчин үеийн тохилог өрөө, гадна бассейн, фитнесс төв, олон улсын ресторан, кафе үйлчилгээтэй. Мөн MRT метроны буудал болон алдартай үзвэрүүдэд ойр байрладаг.
Hotel Royal Signature нь Малайзын Куала Лумпур хотын төвд байрлах 4 одтой зочид буудал бөгөөд орчин үеийн тохилог өрөө, ресторан, фитнесс төв, хурлын танхим болон аялал жуулчлалын гол үзвэрүүдэд ойрхон байрладаг.