Хайнан арал ба Саняа хот нь халуун уур амьсгал, үзэсгэлэнт далайн эрэг, дархан цаазат байгаль, орчин үеийн хөгжил зэргээрээ жуулчдын анхаарлыг сүүлийн жилүүдэд ихээр татаж байна. Хятадын засгийн газрын хөрөнгө оруулалтаар эрчимтэй хөгжиж буй энэ диваажинт газарт таныг урьж байна.
Саняад 6 шөнө: Paxton Vacances Hotel & Resorts Sanya 4 одтой буудалд байрлана.
Мөн та 5 одтой зочид буудал болох Sanya Shengyi Seaview Буудал -д сонгох боломжтой.
Аяллын хуваарь ба үнийг хөтөлбөрийн хамгийн доод хэсгээс хараарай.
Мягмар гарагийн шөнө 12:00 цагт цуглараад Улаанбаатар хотоос Лхагва гарагын өглөө үүрээр 03:00 цагт HO-1528 дугаартай авиа компанийн онгоцоор Хайнан аралруу ниснэ.
Хайнан арлын Саняа хотод өглөө 08:30 – д газардана.
Зочид буудалдаа очин бүртгэл хийлгэнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө авна. Энэ өдөр та бүхэн буудалдаа амарна.
Буудлын цай
Энэ өдөр өглөөний цайгаа уусны дараа тогтсон цагтаа цуглараад, Саняа хотын алдартай Сувдны дэлгүүр орно.
Дараа нь Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 удаагийн тэмцээнийг зохион байгуулсан Гоо сайхны титэм төв ордны дэргэд дурсгалын зураг авхуулна.
Тансаг зэрэглэлийн Усан онгоцны аяллаар 3 цаг орчим аялна. Саняа хотын далайн эрэг болон усан боомтуудаар аялах бөгөөд, Та Хайнан арлын үзэсгэлэнт далайд гайхалтай зургаа татуулан дурсамж бүтээгээрэй.
Буудлын цай
Бургер
Ресторан
Хайнан арлын загасны тосны музейгээр зочилж Омега-3 худалдан авах боломжтой.
Саняа хотын Ли үндэстний тосгоноор зочилж уламжлалт өв соёлтой танилцана.
Xалуун орны үзэсгэлэнт Янода ширэнгэн ой хүрээлэнгээр аялана. Тус хүрээлэн парк нь дэлхийн соёлын өвд багтсан.
Дараа нь Шилэн гүүрээр явж гайхалтай адерналин ялгаруулсан мэдрэмжийг аваарай.
Буудлын цай
Ресторан
Ресторан
Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Буудлын цай
Саняа хотын алдартай торгон утсаар хийсэн ор хөнжлийн даавууны дэлгүүр орно.
Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Тус усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжих гэх мэт олон тоглоомтой.
Буудлын цай
Ресторан
Энэ өдөр тааваараа амарч, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.
Буудлын цай
Зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд бид бүхэн аялалдаа гарна.
Сарнай цэцгийн хүрээлэнгээр зочилно. Энд та бүхэн Сарнай цэцэгээр хийсэн гоо сайханы бүтээгдэхүүн болон чихэр жимс худалдан авах боломжтой.