Вьетнам улсын нийслэл Ханой хотруу шууд нислэгтэй 5 өдрийн аялалдаа таныг урьж байна. Та бүхэн энэхүү аяллаар Ханой хоттой танилцаж хотын аялал хийх түүхэн дурсгалт газруудаар аялах, дэлхийн байгалийн 7 гайхамшгийн нэг ХаЛонг булангаар 5 одтой круйз усан онгоцон дээр байрлан зугаалах, хамгийн таатай тохиромжтой дулаан уур амьсгал бүхий хэсэг Лан Ха -д усанд сэлэх каяак завиар аялах , бүтэн өдөр өөрийн дураар шоппинг хийнгээ Вьетнам үндэсний амтат хоолоор дайлуулах гэх мэт аялал болон амралтийг хослуулсан хөтөлбөр бүхий аяллын үйлчилгээг авах боломжтой.
Бид танд иж бүрэн аяллын даатгал бүхий шууд нислэгтэй гэр бүл , хамт олноороо аялахад хамгийн тохиромжтой аяллыг санал болгож байна.
"TravelX - Дэлхийг нээе"
77044040
Улаанбаатар хотоос 14:45 цагт нисч Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд 18:15 цагт бууна.
Нисэх буудал дээр жолооч, орчуулагч хөтөч нар тосч аван оройн хоол идээд зочид буудалдаа бүртгүүлэн амрана.
Өглөөний цайны дараа бид өрөөгөө х үлээлгэн өгч Халонг бэй зүг хөдлөнө. Өдрийн 11:30 цаг орчимд бид Ла Каста 5 од бүхий Круйз онгоцны хүлээлгийн танхимд ирж бүртгүүлэн хурдны завинд суун 25 мин орчим яваад Ла Каста круйз онгоцондоо байрлана. Хөлөг онгоцны багийхан халуун дотноор угтан авч уух юмаар дайлан Хөлөг онгоцны богино хэмжээний танилцуулга, аюулгүй байдлын дүрмийг танилцуулан, өрөөнд байрлахад туслах болно.
13:00 цагт хөлөг онгоц боомтоос хөдлөн аялал эхэлнэ. Ла Каста Ресторанд өдрийн хоол.
Ба Трай Дао бүс нутагт байх зөөлөн дулаан уур амьсгал, байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцоороо гайхагддаг Лан ха нууранд буудаллан каяак эсвэл хулсан завиар зугаалах, мөн усанд сэлэх эргээр зугаалах боломжтой
Хөлөг онгоцондоо буцан сууж оройн хоолны өмнө Sunset party - буюу нар жаргах мөчийг харна.
Оройн зоогны үеэр мэргэжилийн тогооч нар Вьетнам хоолны үзүүлбэр болон хэрхэн хийх зөвлөгөө өгнө.
Шинэхэн далайн хоол болон Вьетнам үндэсний амтат хоолнууд оройн хоолондоо зооглоорой.
Оройг далайн загасчлал хийж, караокед дуулан амтат коктейль ууж зугаатай өнгөрүүлэх болно
Танд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.
Өглөө эртлэн босч хөлөг онгоцны тавцан дээрээс Лан Ха буланд нар мандахыг харж болно. Өглөөний цайгаа уугаад 10:30 цагт өрөөгөө хүлээлгэн өгөөд 11:30 цагт боомтод бууж Ханой хотруу буцна. Өдрийн хоолоо замдаа идээд Ханой хотод Хо Ши Мин комплекс, Ба Дин талбай, Хоанкем нуур зэргийг үзэж сонирхоно