Энэ аялалд явснаар бид Анталья хотын бүх үйлчилгээ, уух идэх зүйл хязгааргүй шилдэг ресортод далайн эрэг дээр 3 хоног амран, цааш цасан цагаан Памуккалед очин 2 хоног байгалийн халуун рашаанд амран, агаарын бөмбөлгөөр нисэж, сүүлийн 2 хоног Истанбул хотын нэрийн хуудас болсон үзвэрүүд үзэн мөн европын хамгийн том худалдааны төвөөр худалдан авалт хийх боломжтой.
Хөтөлбөрийн хураангуй
Анталья хотод 3 хоног: Marvida Буудал 5*
Памуккалед 2 хоног: Адемпира Буудал 5*
Истанбул хотод 2 хоног: Serenity comfort 5* буудал
№ | Эхлэх өдөр | Том хүний үнэ | Хүүхдийн үнэ |
---|
Улаанбаатар хотоос “Миат" авиа компанийн агаарын хөлгөөр өглөө 07:55 цагаас нисэн аялал эхэлнэ. Нислэг нийт 9 цаг 25 минут үргэлжилнэ.
Истанбул хотод 12:25 цагт бууна
Цааш бид Анталья хотруу нисэн 5 одтой тансаг зэрэглэлийн буудалдаа буун амарна. (Истанбул - Анталья хот хооронд 1 цаг нисдэг)
Бидний 3 өдөр байрлах 5 одтой буудал нь зөвхөн үйлчлүүлэгчдээ зориулсан далайн эрэг, усан сангуууд, акуапаркууд, олон төрлийн ресторанууд, бар гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй ба буудал доторх бүх зүйлсийг үнэ төлбөргүй хэрэглэж болно. Бүх төрлийн уух зүйлс үнэгүй.
Буудлын хоол
Өглөөний цайны дараа Анталья хотын үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэл, Европ руу өндөр үнээр нийлүүлдэг үслэг арьсан эдлэлийг хямд үнээр худалдан авах боломжтой
Анталья хотын төвд байрлах 20 метрийн өндөртэй Дуден хүрхрээг үзнэ.
МЭӨ 7-р зуунд байсан эртний Грек Ромын үеийн Сидэ хотын тууриар аялана. Мөн домогт Атен бурханы сүм болох Аполло сүмийн туурийг үзнэ.
Буудлын цай
Буудлын хоол
Буудлын хоол
Энэ өдөр бид буудалдаа амарч өнгөрөөнө.
Бидний байрлах буудал нь зөвхөн үйлчлүүлэгчдээ зориулсан далайн эрэг, усан сангуууд, акуапаркууд, олон төрлийн ресторанууд, бар гэх мэт олон төрлийн үйлчилгээтэй ба буудал доторх бүх зүйлсийг үнэ төлбөргүй хэрэглэж болно. Бүх төрлийн уух зүйлс үнэгүй.
Мөн бид компанитай холбогдон нэмэлтээр, Усан онгоцны аялал, Раптинг, Антальягийн сафари аялал, Анталья хотын бүтнээр харах Cable car, Акуариум, Land of legend усан паркийн аялал авах боломжтой.
Буудлын цай
Буудлын хоол
Буудлын хоол
Памуккале хотруу автобусаар явна. Анталья хотоос Памуккале нь 270 км зайтай. Ойролцоогоор 4 цаг 30 минут явна. Памуккале нь газар тариалан, жимс ногоо ба хөвөнгийн үйлдвэрээрээ алдартай
Анар жимсний талбай дахь Виноны үйлдвэр ба дэлгүүрээр зочилно. Маш гоё амттай вино, амтлагч зардаг. Ойролцоогоор 10 - 50 долларын бүтээгдэхүүнтэй. Дэлгүүр нь буудлаас 5 минутын зайтай.
Үдээс хойш буудалдаа ирж амарна. Памуккале нь халуун рашаанаараа алдартай ба та бүхэн оройн хоолны дараа зочид буудлынхаа байгалийн халуун рашаантай бассейнд орж алжаалаа тайлж болно.
Агаарын бөмбөлгөөр нисэх хүмүүс энэ орой хөтөчдөө мөнгөө хураалгаж бүртгүүлнэ.
Буудлын цай
Ресторан
Буудлын хоол
Агаарын бөмбөлөгөөр нисэх хүмүүс өглөө эрт цуглан агаарын бөмбөлөгөөр ниснэ.
Өглөөний цайны дараа дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Хиераполис хотоор зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 м-ийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, эртний булш бунхнууд, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд (нэмэлт төлбөртэй) үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно.
Хөвөнгөөр хийсэн гэр ахуйн барааны дэлгүүрээр орох. Бид энэ дэлгүүрээс хөлө ргөдөггүй хөнжил, толгой өвтгөдөггүй дэр дэр гэх мэт зүйлс худалдан авах боломжтой.
Анхаарах зүйлс :Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагийн үед буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. /Агаарын бөмбөлөг 175ам.доллар, Клеопатра хатны рашаанд орох 13ам.доллар/
Буудалдаа буцан очиж амарна.
Буудлын цай
Ресторан
Буудлын хоол
Өглөөний нислэгээр бид Памуккалегээс 08:40 цагт нисэн Истанбул хотод 10:00 цагт бууна.
Истанбул хотын бэлэг тэмдэг болсон Султан Ахмет сүмээр зочилно.