Бүх зураг (6)
Жэжү арлын аялал

Өмнөд Солонгос улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох Жэжү арлын шууд нислэгтэй, хөтөлбөртэй аялалдаа та бүхнийг урьж байна. Жэжү арал нь дэлхийн аль ч улсаас виз шаардахгүй нэвтрэх боломжтой чөлөөт бүс бөгөөд 1833.2 км² газар нутагтай 700000 орчим хүн амтай. Байгалийн үзэсгэлэнт тогтоц, өв соёл, түүхэн дурсгалт газрууд, амтат хоол гэх зэргээр дэлхийн мянга мянган жуулчдыг татдаг тус аралд бид шууд нислэгтэй амралт, аялал, худалдан авалтыг хослуулсан 5 өдрийн тав тухтай аяллыг санал болгож байна.

Эхлэх өдөр Том хүний үнэ Хүүхдийн үнэ
Өдөр 1
Улаанбаатар - Жэжү арал
Location
Улаанбаатар хот
2922km -
Жэжү арал

Өглөөний 8:30 цагт Хөшигтийн хөндийн нисэх буудалд цуглан 11:30 цагт Улаанбаатар хотоос ХҮННҮ ЭЙР нислэгээр Жэжү ОУ - ын нисэх онгоцны буудалд 15:20-д буугаад хил, гаалиар нэвтрэн хөтөч, зохион байгуулагчтай уулзана.

Дараа нь “Арборэтум Парк ” мөсөн музей, 3D зургийн хүрээлэнд зургаа татуулж аялалдаа дурсамж нэмнэ. (Зураг бүрийн хажууд хэрхэн зургаа татуулах тайлбартай тул бодит мэт зургаа авахуулаарай).

Оройн хоол
-

Hanjangeum ресторан

Өдөр 2
"SHINHWA" - Усан парк, "Монгол морьтон" - цогцолбор.
Location
Жэжү арал

Өглөөний цай 07:00-08:00

Өглөөний цайны дараа бид Чонжиён хүрхрээ (cheonjeyeon waterfall) хүрхрээг үзэж сонирхоно.

11:00 - 15:30 хүртэл Шинхва усан парк дээр тоглон энэ өдрийн аяллаа үргэлжлүүлнэ. Шинхва усан парк нь ойролцоогоор 18,000 м2 талбайтай, 19 үзвэр үйлчилгээтэй Жэжүгийн хамгийн том усан парк юм.

Шинхва усан парк нь 3400 хүртэлх хүнийг хүлээн авах хүчин чадалтай.

The Ma park буюу Монгол морьтон цирк - т үдээс хойш аялал үргэлжилэх бөгөөд Чингис хааны хар туг нэртэй морьтон шоу тоглолт үзэж сонирхоно.

Шарсан махны буфет ресторанд оройг хоол зооглоно.

Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Оройн хоол
-

Шарсан махны буфет

Өдөр 3
Seongeup уламжлалт тосгон
Location
Жэжү арал

Өглөөний цайны дараа бид БНСУ- ын алдарт гоо сайханы дэлгүүрээр худалдан авалт хийнэ. Мөн Жэжү арлын уугуул оршин суугчдын амьдрал аж ахуй, зан заншлыг харуулсан “Сонг-Эб эртний тосгон” "Seongeup" тосгон -той танилцана.

Өдрийн хоолонд Жэжүгийн алдарт Хар гахайн шарсан махны ресторанд орно.

Хамдеок далайн эрэг дээр амрана. Жэжүгийн далайн эргийн замууд- аар зугаалан кино зураг авалтын алдартай газруудаар аялна.

Оройн хоолондоо амтат буфет хоол идээд буудалдаа ирж амарна.

Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Өдрийн хоол
-

Хар гахайн шарсан мах

Оройн хоол
-

Буфет

Өдөр 4
Чөлөөт амралтын өдөр
Location
Жэжү арал

Энэ өдөр бол чөлөөт өдөр. Таны байрлах зочид буудал нь Жэжү хотын төвд тул шоппинг хийх, казино тоглох, далайн наран шарлагын газар очих зэрэг дуртай зүйлээ тааваараа хийж өнгөрөөгөөрэй.

/Энэ өдөр хөтөч, унаа үйлчлэхгүй/

Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Өдөр 5
Баярлалаа "Жэжү" ...
Location
Жэжү арал
2922km -
Улаанбаатар хот

Өглөөний хоолны дараа зочид буудлаа хүлээлгэн өгөөд DUTY FREE дэлгүүрээр орж худалдан авалт хийнэ. Хөлний массаж хийлгэн алжаалаа тайлж, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах боломжтой.

Өдрийн хоолонд амтат булгоги зооглон буцахад бэлэн болно.

Жэжү арлаас 16:20 цагийн шууд нислэгээр нисэн Улаанбаатарт 20:20 цагт бууснаар бидний энэ удаагийн аялал өндөрлөнө.

Баярлалаа

Өглөөний цай
-

Зочид буудлын цай

Өдрийн хоол
-

"Hanjangeum" ресторан

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Хүний тоо
Нэг хүний үнэ
1
4,190,000 ₮

Үнэд БАГТСАН

Зочид буудлын нэг өрөөнд 2-оор байрлах зардал.

/Хэрэв өрөөнд ганцаар байрлах бол нэмэлт төлбөртэй/

Хөтөлбөрт орсон хоол

Жуулчны автобусны үйлчилгээ

Хөтөлбөрт орсон үзвэр, дурсгалт газруудын тасалбар

2 талын Нислэгийн тийз

Монгол хэлтэй хөтөч

Аяллын даатгал

Үнэд Багтаагүй

Хувийн хэрэглээний зардал

Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ

Аяллын үнэд багтаагүй хоолны зардал,

Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө (5 ам.доллар)

Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

Үзвэрүүд
Арборэтум Парк
Арборэтум Парк
Ориентал зочид буудал
Ориентал зочид буудал
Хийх зүйлс
Жэжүгийн далайн эргийн замууд
Жэжүгийн далайн эргийн замууд
Шинхва усан парк
Шинхва усан парк
Очих газрууд
Чонжиён хүрхрээ (cheonjeyeon waterfall)
Чонжиён хүрхрээ (cheonjeyeon waterfall)
"Seongeup" тосгон
"Seongeup" тосгон
Нэмэлт мэдээлэл

АНХААРААРАЙ ❌ Аялалд хамрагдах боломжгүй

  • Өмнө нь БНСУ-н визний хугацаа хэтрүүлэн ажиллаж, амьдарч байсан

  • БНСУ –д байх хугацаанд цагдаагийн газар бүртгэгдсэн

  • БНСУ-н элчингээс виз олгохоос татгалзсан хариу авч байсан

  • Хил дээрээс буцаагдаж байсан

  • Эцэг эх, ойр дотны хүн нь БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа

Map
5 өдөр
4,190,000 ₮хүний
Ачаалал:
1/5
Тав тух:
4/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан