Өмнөд Солонгос улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох Жэжү арлын шууд нислэгтэй, хөтөлбөртэй аялалдаа та бүхнийг урьж байна. Жэжү арал нь дэлхийн аль ч улсаас виз шаардахгүй нэвтрэх боломжтой чөлөөт бүс бөгөөд 1833.2 км² газар нутагтай 700000 орчим хүн амтай. Байгалийн үзэсгэлэнт тогтоц, өв соёл, түүхэн дурсгалт газрууд, амтат хоол гэх зэргээр дэлхийн мянга мянган жуулчдыг татдаг арал юм.
Буух буудал: Ориентал зочид буудал
Аяллын үнэ ба хуваарийг хөтөлбөрийн доод хэсгээс хараарай.
Өглөөний 8:30 цагт Хөшигтийн хөндийн нисэх буудалд цуглан 11:30 цагт Улаанбаатар хотоос Аэро Млнголиа авиа компаний нислэгээр Жэжү ОУ - ын нисэх онгоцны буудалд 15:20-д буугаад хил, гаалиар нэвтрэн хөтөч, зохион байгуулагчтай уулзана.
Дараа нь “Арборэтум Парк” мөсөн музей, 3D зургийн хүрээлэнд зургаа татуулж аялалдаа ду рсамж нэмнэ.
Hanjangeum ресторан
Өглөөний цай 07:00-08:00
Өглөөний цайны дараа бид Чонжиён хүрхрээг хүрхрээг үзэж сонирхоно.
11:00 - 15:30 хүртэл Шинхва усан парк дээр тоглон энэ өдрийн аяллаа үргэлжлүүлнэ. Шинхва усан парк нь ойролцоогоор 18,000 м2 талбайтай, 19 үзвэр үйлчилгээтэй Жэжүгийн хамгийн том усан парк юм.