Энэхүү аяллаар бид Токио хотоор аялан Сумогийн ордон, эртний Асакүса Сенсожи сүм, Далай дээр барьсан хиймэл арал, алдарт Фүжи уул, Ошино хаккай цөөрөм Токио хотод томоохон худалдааны төвүүдээр худалдан авалт хийх боломжтой.
Өглөө 08:55 цагт Чингис Хаан нисэх буудалд цуглан бүртгэлээ хийж хилээр нэвтрэн онгоцондоо сууна.
14:30 цагт Нарита олон улсын нисэх буудалд газардсаны дараагаар хөтөч, жолооч нар тосон авч, Токио хотын зүг хөдлөнө.
Зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.
Улаанбааа тар Токио нислэг 4 цаг 40 минут үргэлжилнэ. Нарита олон улсын онгоцны буудлаас Токио хот хүртэл 1 цаг 30 минут машинаар явдаг.
Ресторан
4 одтой буудал
Арлын Япон оронд Монгол улсын нэрийг сумо гэх спортоор дамжуулан гаргаж ирсэн сумогийн ертөнцийг сонирхон сумогийн ордонтой танилцана.
Гинза гудамжаар зугаалж GUCCI Гинза галерей үзнэ. Мөн бид Хачико үнэнч нохойны хөшөө ба дэлхийн хамгийн олон хүн холхидог Шибуяа залуучуудын гудамжаар алхана.
Токио дахь хамгийн эртний сүм болох Асакүса Сенсожи сүмээр зочлон, хүсэл биелүүлдэг бурхан болох Ариун Авалокитесвара Бодьсадвад мөргөөд цааш явна. Уг сүмийн хажууханд байрлах Японы эртний худалдааны гудамж болох Накамисэгээр зугаалж, хотын бэлэг дурсгалын дэлгүүр болон хамгийн амттай хоолны бүхээгүүдээр үйлчлүүлэх боломжтой.
Усан онгоцоор Одайба (Токиогийн хиймэл эрэг) дахь Эрх чөлөөний хөшөө, Солонгон гүүр үзэж аялна.
Зочид буудалдаа очин амарна.
Буудал
Ресторан
Ресторан
4 одтой буудал
Өглөөний цайны дараа Япон улсын бэлгэдэл болох хамгийн өндөр уул Фүжи уулыг зорин хөдлөнө.
Фүжи уулын тав дахь тавцан буюу 2400м-ийн өндөрт машинаар гарч болох хамгийн өндөр цэгт гарна. Та бүхэн энд зургаа авхуулж бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой. Фүжи уулын орой нь 3776 метр өндөрт байдаг.
Ошино хаккай цөөрөмтэй танилцана. Энд Япончуудын эртний амьдарлыг харуулсан хэв маяг бүхий дурсгалт газар их бий. Мөн Фүжи уулыг алсаас тольдон халуун кофе уух боломжтой.
Энэ өдөр бид халуун рашаантай буудалд алжаалаа тайлан амарна.
Буудал
Ресторан
Ресорт
Ресорт
Бид өглөөний цайны дараа Токио очин буудалдаа бүртгүүлнэ.
Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагчид сонирхлоороо өдрийг өнгөрөөж болно.
Буудал
Ресторан
4 одтой буудал
Бид өглөөний цайны дараа Токио очин буудалдаа бүртгүүлнэ.
Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагчид сонирхлоороо өдрийг өнгөрөөж болно.
Буудал
Ресторан
4 одтой буудал
07:00 - 08:00 Цагийн хооронд өглөөний цайгаа буудалаа ууна.
Энэ өдөр бид Монголруу буцах тул та ачаа тээшээ бэлдэн явах бэлтгэлээ хангана.
10:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд автобусндаа суун нисэх буудал явна.
15:30 цагт Нарита-Улаанбаатар чиглэлд ниснэ.
Монголын цагаар 20:35 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар бидний аялал өндөрлөнө.
Буудал
Үнийн мэдээлэл
Хүний тоо | 1 |
Нэг хүний үнэ | 4,590,000 |
Хүний тоо | Нэг хүний үнэ |
1 | 4,590,000 |
Үнэд БАГТСАН
Хот дотор тээвэр (жуулчны автобусаар аялах)
Монгол/Япон хэлтэй аяллын хөтөч, орчуулагч
Хөтөлбөрт заагдсан 4* зочид буудал (1 өрөөнд 2-оор байрлах)Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр, оройн хоол
Хөтөлбөрт тусгагдсан үзвэр, үйлчилгээний тасалбар, хураамжийн үнэ
Гадаадад аялагчдын иж бүрэн даатгал
УБ- Нарита – УБ ОУ-ын нислэг
Үнэд Багтаагүй
Хувийн хэрэглээний зардал
Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ
Аяллын үнэт багтаагүй хоолны зардал,
Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө
Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй