5 одтой дээд зэрэглэлийн, бүх хоол багтсан Круйз усан онгоцоор Турк, Грек, Итали гэх хүн төрөлхтний хамгийн эртний хотуудаар аялах маш сонирхолой 8 өдрийн аялалдаа урьж байна.
Улаанбаатар хотоос “MИАТ” авиа компанийн агаарын хөлгөөр өглөө 09:05 цагаас нисэн аялал эхэлнэ. Турк улсын Истанбул хотын “Истанбул” нисэх онгоцны буудалд 13:30 цагт газардана.
Хилээр нэвтэрч, ачаа тээшээ авсны дараа биднийг хөтөч маань угтан авч автобусандаа суугаад Истанбул хотын буудалдаа бүртгүүлнэ.
Үдээс хойш хөтөлбөргүй. Бидний байрлаж байгаа буудал нь Европын хамгийн том худалдааны төв болох "Mall of Istanbul" -с таксигаар 5 минутын зайтай байрладаг.
Өглөөний цайны дараа бид Истанбул хотын усан онгоцны бооми очин "Msc Sinfonia " усан онгоцондоо бүртгүүлэн өрөөгөө авна.
Энэ өдөр круйз 21:00 цагт Истанбул хотоос хөдөлнө.
5* Marriott буудал
Энэ өдөр хөлөг онгоц далайгаар аялах ба та бүхэн круйз дотор өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрөөнө. Круйз дотор олон нийтэд зориулсан спортын талбай, спа, бассейн, усан парк, казино, урлагийн тоглолт ба амралтын өрөөнүүд байдаг.
Энэ өдөр хөлөг онгоцноос гарахгүй.
Австрийн хатан хаан Элизабетын үед баригдсан Ахиллионы ордноор зочилно. Тэрээр Грекийн баатар Ахиллесийг ихэд биширч, ордноо түүний нэрээр нэрлэжээ. Ордон дотор бид Ахиллес баатрын асар том хүрэл хөшөө байдаг.
Цааш бид эртний хот болох Спианада руу очно. Кантуниа гэгддэг чулуун нарийн гудамж, хуучин крикетийн талбай, ба хуучин хороолол дундуур аялана.
Гэгээн Спиродоны сүмээр зочилно.
Корфу арлаар аяласны дараагаар круйз онгоцруугаа буцна.
Круйз 14:00 цагт Корфу аралд ирэн 21:00 цагт хөдөлнө.
Бари хотоор аялана. Итали компаниас аяллын маршрут хүлээж байгаа.
Круйз 07:00 цагт Бари хотод ирэн 19:00 цагт хөдөлнө.
Энэ өдөр хөлөг онгоц далайгаар аялах ба та бүхэн круйз дотор өөрсдийн сонирхлоороо өдрийг өнгөрөөнө. Круйз дотор олон нийтэд зориулсан спортын талбай, спа, бассейн, усан парк, казино, урлагийн тоглолт ба амралтын өрөөнүүд байдаг.
Пираеус хотын боомт дээр хөтөч жолоочтойгоо уулзан, Эртний Атен хотруу хөдөлнө. Атен хотод Зевсийн сүм, Цэнгэлдэх хүрээлэн, Парламент, Их сургууль, Үндэсний номын сан, Үндсэн хуулийн талбай, Василисис Софиагийн гудамж, Ерөнхийлөгчийн Мегарон зэрэг газрууд байдаг.
Атен хотод ирэн алдарт Акрополисын гайхалтай түүхийн дурсгалт газруудаар дүүрэн цогцолбор ба музей үзнэ.
Афины хуучин хот болох Плакагийн зүрхэнд очих болно. Өвөрмөц неоклассик барилгууд, эртний дурсгалт газрууд, Византийн жижиг сүмүүд, хуучин таверна, эртний эдлэлийн дэлгүүрүүдээр чимэглэгдсэн алдартай орон сууцны хороололоор алхана.
Энэ өдөр та бүхэнд хөлд эвтэйхэн гутал өмсөхийг зөвлөж байна.
Круйз 07:00 цагт Пираеус хотод ирэн 17:00 цагт хөдөлнө.
Измирийн боомтод Турк хөтөч, жолоочтой уулзан МЭӨ 5-р зуунд байсан эртний Грекийн Ефес хотруу явна.
Эфес хотын гантиг гудамжаар алхаж хоттой танилцана.
Одеон, Улсын Агора, Претенсион, Меммиусын хөшөө, Домитиан сүм, Геркулесийн хаалга, Куретес гудамж, Хадриан сүм, 2500 жилийн өмнөх боловсронгуй жорлонг үзнэ.
Өдийг хүртэл оршсоор байгаа алдарт Цельсийн номын сан, Гантиг зам, ба Театраар зочилно.
Круй з 07:00 цагт Измир хотод ирэн 15:00 цагт хөдөлнө.
Истанбул хотын боомтод ирэн круйз аялал маань өндөрлөнө.
Буудалдаа бүртгэл хийлгэнэ.
Үдээс хойш хөтөлбөргүй. Бидний байрлаж байгаа буудал нь Европын хамгийн том худалдааны төв болох "Mall of Istanbul" -с таксигаар 5 минутын зайтай байрладаг.
Өглөөний цайгаа уусны дараа бид онгоцны буудал очиж онгоцондоо бүртгүүлнэ.
Бид 16:20-с нисээд Улаанбаатар хотод 05:25- д газардаж аялал дуусна.
5* Marriott буудал
Онгоцонд
Үнийн мэдээлэл
Хүний тоо | 1 |
Нэг хүний үнэ | 12,900,000 ₮ |
Хүний тоо | Нэг хүний үнэ |
1 | 12,900,000 ₮ |
Үнэд БАГТСАН
Круйз онгоцонд 7 хонох төлбөр
Аялаж буй улсын боомтны такс
Орой болгон болох бүх шоу, үзүүлбэрүүдийн такс
Круйз дээрхи өглөө, өдөр, оройн хоол
Гала хүлээн авалт такс
Дубай хотын аялал
Сафари аялал
Абудаби аялал
Хөтөлбөрт багтсан бүх үзвэрийн билет
Дубайд нисэх буудлаас угтах ба үдэх үйлчилгээ
Аяллын хугацаанд өдөр бүр Монгол хэлтэй орчуулагч
Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр, оройн хоол
Гадаад аяллын даатгал
Үнэд Багтаагүй
Круйз онгоцонд 7 хонох төлбөр
Аялаж буй улсын боомтны такс
Орой болгон болох бүх шоу, үзүүлбэрүүдийн такс
Круйз дээрхи өглөө, өдөр, оройн хоол
Гала хүлээн авалт так
Дубайд нисэх буудлаас угтах ба үдэх үйлчилгээ
Гадаад аяллын даатгал