Logo
Нүүр хуудасАялалАяллын хуваарьАяллын хөтөчНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Logo
95092212, 88014455, 72007722
info@travelx.mn
Travelx - Дэлхийг нээе Маршал таун, Кинг тоуэр, 121-р байр.
Бүх зураг (22)
Дубай, Истанбул аялал

Элсэн цөлд хүний гараар бүтээсэн гайхамшигт шилэн хот, Дубайн хотын нэрийн хуудас болсон Бүрж Калифа, Сафарийн аялал, Хуучин Дубай, Шинэ Дубай, Хиймэл арал, Гэрлэн шоу, Абу Даби хотын алдарт Гантиган цагаан сүм, Арабын нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ордон зэргийг үзэх ба Истанбулд дэлгүүх хэсэх боломжтой 8 өдрийн аялалдаа урьж байна.

Location
Өдөр 1
Улаанбаатар - Дубай
Location

Улаанбаатар хотоос өдөр 11:55 цагт "Миат" авиа компаний нислэгээр Истанбул хотруу нисээд 14:00 цагт Истанбулын онгоцны буудалд газардана.

Цааш бид 18:00 цагаас Истанбул хотоос Дубай нисэн 23:15 цагт Дубайд газардана.

Та бүхнийг компаний хөтөч орчуулагч ба жолооч тосон авна.

Зочид буудалдаа очин бүртгэл хийлгүүлж амарна.

Буудал ба хоол
Өдрийн хоол
-

Онгоцонд

Location
Өдөр 2
Сафари жийп аялал
Location

Үдээс өмнө хөтөлбөргүй. Та бүхэн буудалдаа амрах эсвэл буудлын эргэн тойронтойгоо танилцах мөн дэлгүүр хэсэх боломжтой.

15:00 цагт Жийп машинууд буудлаас ирж аван элсэн цөлрүү явна. Мэргэжлийн жолооч нар элсэн манхан дундуур уран жолоодого хийнэ. 1 машинд 6 хүн сууна.

Элсэн цөл дунд байрлах баазад очин үзүүлбэр үзэнгээ оройн хоолоо иднэ. Мөн бид энэ баазад нэг бөхтэй тэмээтэй зургаа даруулах, гаран дээрээ "Henna" буюу зураг зуруулах ба Шиша үнэ төлбөргүйгээр татах боломжтой.

Өглөөний цай 11 цаг хүртэл буфетээр гардаг тул 11-ээс өмнө ресторандаа орон хоолоо сонгон тухтай сууж болно.

Буудал ба хоол

Location
Өдөр 3
Дубай хотын аялал
Location

Дэлхийн хамгийн өндөр барилга болох Бүрж Калифагийн 124 давхарт гаран Дубай хоттой танилцана.

Мадинат Жумейра эртний хотын загвар бүхий худалдааны гудамжаар зочилно. Тэндээс бид Дэлхийн анхны 7 одтой буудал болох Бүрж Ал Араб (Burj Al Arab) хардаг ба зургаа авхуулах боломжтой.

Дэлхийн хамгийн анхны хиймэл арал буюу "Palm Jumeirah" очиж зургаа авхуулна.

Хуучин Дубай очин үнэт эдлэлийн дэлгүүр, алт ба алдарт амтлагчны захаар зочилно. Энэ захад дэлхийн бүх улсуудын бүх төрлийн амтлагчид байдаг.

Дубай хотын хуучин хэсэгт очин эртний Дубай хотоор аялана. (Эртний Дубай хот ба алтны захын хооронд эртний модон завиар гардаг.)

Бүрж Калифа очин гэрлийн ба лазерын шоу үзнэ.

Буудал ба хоол

Өдрийн хоол
-

Ресторан

Location
Өдөр 4
Усан онгоцны аялал
Location

Энэ өдөр бид Марина буюу дэлхийн хамгийн өндөр барилгатай дүүргээр хувийн усан онгоцны аялал хийнэ. Усан онгоцоор бид хиймэл арал ба бүрж ал араб 7 одтой буудлын хажуугаар явна.

Далайн наран шарлагын газарт очин амарна. Энэ өдөр далайд усанд сэлэх боломжтой.

Буудал ба хоол

Өдрийн хоол
-

Ресторан

Location
140km -2ц
140km -2ц
Өдөр 5
Абу Даби хотын аялал
Location
140km -2ц
140km -2ц

АНЭУ-ын нийслэл Абу Даби хотруу явна.

Дэлхийн хамгийн өндөр өртөгөөр бүтсэн алдарт Гантиган сүмээр (Sheikh Zayed Mosque) зочилно. Мөн бид энэ сүмд дэлхийн хамгийн том хивс ба гэрлийн бүрхүүл үзэх болно.

Абу Дабигийн Ерөнхийлөгчийн Ордоноор (Qasr Al Watan) зочилно. Энэхүү барилга нь 2017 онд бүрэн баригдаж дууссан ба одоогоор төрийн дээд хэмжээний уулзалт, ёслолын арга хэмжээ энэхүү ордонд болдог. Бусад үед музей хэлбэрээр ажилладаг.

Абу Даби-н эртний хүмүүсийн амьдарч байсан хэсэгт очно.

Феррари уорлд (Ferrari world), Луврын музей, ихэр цамхагын хажууд зургаа авхуулна.

Дубай хотруу буцан ирэн буудалдаа амрана.

Буудал ба хоол

Өдрийн хоол
-

Ресторан

Location
Өдөр 6
Дубай - Истанбул
Location

Энэ өдөр өглөө 08:35-д Дубайгаас нисэн Истанбул хотод 12:40-д бууна.

Буудалдаа ирж амарна.

Бидний байрлах зочид буудал нь Европын хамгийн том дэлгүүрт тооцогддог Mall of Istanbul-аас 5км, 212 Outlet худалдааны төвөөс 1.5км зайтай тул та энэ үдшийг шоппинг хийж өнгөрөөж болно. Истанбулын томоохон дэлгүүрүүд нь өглөө 10:00 – 22:00 хүртэл ажилладаг.

Буудал ба хоол

Location
Өдөр 7
Чөлөөт өдөр
Location

Энэ өдөр чөлөөт өдөр ба бидний байрлах зочид буудал нь Европын хамгийн том дэлгүүрт тооцогддог Mall of Istanbul-аас 5км, 212 Outlet худалдааны төвөөс 1.5км зайтай тул та энэ үдшийг шоппинг хийж өнгөрөөж болно. Истанбулын томоохон дэлгүүрүүд нь өглөө 10:00 – 22:00 хүртэл ажилладаг.

Буудал ба хоол

Location
Өдөр 8
Улаанбаатар буцах
Location

Өглөөний цайгаа уусны дараа бид онгоцны буудал очиж онгоцондоо бүртгүүлнэ.

Бид XX:XX-с нисээд Улаанбаатар хотод XX:XX-д газардаж аялал дуусна.

Буудал ба хоол

Оройн хоол
-

Онгоцонд

Үнийн мэдээлэл

Үнийн мэдээлэл

Хүний тоо
1
Нэг хүний үнэ
6,290,000 ₮
Хүний тоо
Нэг хүний үнэ
1
6,290,000 ₮

Үнэд БАГТСАН

Дубайд 5 шөнө 4* "Novotel WTC" буудал

Истанбулд 2 шөнө 4* буудал

Дубай хотын аялал

Сафари аялал

Абудаби аялал

Нисэх буудлаас угтах ба үдэх үйлчилгээ

УБ-ДУБАЙ-УБ нислэг

Орон нутгийн хөтөч

Орчуулагч

Хөтөлбөрт заагдсан өглөөний цай, өдөр, оройн хоол

Гадаад аяллын даатгал

Үнэд Багтаагүй

Хувийн хэрэглээний зардал

Хөтөлбөрт ороогүй нэмэлт үйлчилгээ

Аяллын үнэт багтаагүй хоолны зардал,

Нутгийн хөтөч болон жолоочид өгөх гарын мөнгө 15$

Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй

Дубай улсын такс -35000 төгрөг (7 хоногийн)

8 өдөр
6,290,000 ₮Эхлэх үнэ
Ачаалал:
1/5
Тав тух:
4/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
8 өдөр
6,290,000 ₮Эхлэх үнэ
Ачаалал:
1/5
Тав тух:
4/5
Your travel manager
Азаа
Таны аяллын зөвлөх
+976 88014455+976 88014455info@travelx.mn
Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
Нүүр хуудасАялалАяллын хуваарьНийтлэлХэрэгтэй мэдээлэлБидний тухайХолбоо барих
Очих газруудЗочид буудалҮзвэрХийх зүйлсРесторан
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан