Та бүхнийг хар далайн эргийн Трабзон хот ба Ризе хотын үзэсгэлэнт байгаль ба түүхээр аялах аялалдаа урьж байна.
Чингис хаан нисэх онгоцны буудалд өглөөний 05:10 цагт цугларан бүртгэлээ хийлгэн 07:55 минутанд хөөрч Истанбул олон улсын нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар 12:25 цагт бууна.
Ачаагаа аван Турк улсын гаалиар нэвтэрсний дараа Орон нутгийн буюу Трабзон хотруу нисэх нислэгтээ бүртгүүлэн 16:25 цагт хөөрнө.
18:15 цагт Трабзон хотод буун Турк хөтөч, жолоочтойгоо уулзана.
Оройн хоолоо идээд буудалдаа бүртгүүлээд амарна.
Онгоцонд
Ресторан
5 одтой буудал
Өглөөний цайны дараа бид Сумела хийдрүү хөдөлнө. Энэхүү хийдийг МЭ 4-р зуунд эртний Грекүүд барьсан ба 1200 метрийн өндөрт уулын оройд хад ашиглан барьснаараа маш онцлог хийд юм. Трабзон хотруу очсон хүн болгон энэхүү хийдрүү очдог ба эртний Грекийн үеэс үлдсэн цөөхөн хэдэн хийдүүдийн нэг юм.
Эртний хүмүүсийн амьдардаг байсан 150 метр урттай "Каража агуй" -р зочилно.
Шенюва гүүрэн дээр зогсож зураг авна.
Шилэн гүүр дээр гаран байгалаа харсны дараа буудалдаа буцан ирэн энэ өдрийн аялал өндөрлөнө.
Замдаа бид Трабзон хотын алдарт цайны үйлдвэр ба гараар хийсэн хутганы дэлгүүрээр зочилно. Трабзон хот нь Туркийн бүх сайн чанарын цайны 70 хувийг дангаараа гаргадаг.
Энэ өдөр бид ойролцоогоор 1 цаг 30 минут алхах тул танд пүүз өмсөхийг зөвлөж байна.
5 одтой буудал
Ресторан
Ресторан
5 одтой буудал