Замын үүд - Эрээн- Бээжин хотын 7 өдрийн аяллаар та дэлхийн хамгийн том гэгдэх “Тяньаньмэний талбай”- аар зочилон тус хотын түүх соёлтой танилцах ба Бээжингийн хамгийн том Амьтны хүрээлэн, Аквариум, Усан парк, Шувууны үүр зэргийг үзэж ,Universal Studios парк дээр бүтэн өдрийг хөгжилдөн өнгөрөөнө. Дэлхийн долоон гайхамшгийн нэг болох “Цагаан хэрмийг” агаарын дүүжин машинаар явж , дээрээс нь бүхэлд нь харах аяллыг хийнэ.
Бид энэ өдөр галт тэрэгний буудал дээр 16:00 цагт уулзаад, 16:40-д Улаанбаатар хотоос хөдөлж аялал маань эхэлнэ. Энэ шөнө бид галт тэргэнд шөнийг өнгөрөөнө. 1 кабинд 4 хүн байрлана.
Тасалгаат вагон
Өглөө 07:20-д Замын үүд хотод ирнэ.
Замын-Үүдээс Эрээн хот руу автобусаар хөдөлнө. Хоёр улсын хил гаалиар нэвтрээд Жининь хотын чиглэлд хөдөлнө.
Эрээн хотод өдрийн хоолоо идээд Жинин хотруу хөдөлнө. Жининь хотод Газрын гүнээс гардаг эртний Манжын хаадууд ордог байсан дотор эрхтэн яд аргаанд сайн 33 төрлийн халуун рашаан, саунтай “Water world” алжаал тайлах амралтын цогцолборт амарч, 5 одтой цогцолбор, Кино театр, Бассейн,Хүүхдийн усан парк, Буфе хоол зэргээр үйлчлүүлэх боломжтой.
Халуун рашаантай энэ буудлын бүх өрөө нь 1 том, 2 хүний ортой.
Ресторан
Буудлын ресторан
Өглөөний цайгаа буудалдаа идээд, Жинин хотоос хөдлөн Хятад улсын нийслэл Бээжин хотруу явна.
Бээжин хот руу зорчих замдаа дэлхийн долоон гайхамшигийн нэг Цагаан хэрмээр аялаад Хэй-Бэй мужийн Жань-Жиа-Көү (Жанчхүү) хотоор дайран өнгөрөх ба орой Бээжин хотод ирж Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн "Шувууны үүр" болон "Усан шоо" буюу Water cube цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшигийг мэдрэх болно.
Оройн хоолны дараа Бээжин хотын буудалдаа буун амарна.
Буудал
Ресторан
Ресторан
4 одтой буудал
Өглөөний цайны дараа Бээжингийн амьтны хүрээлэн болон Бээжингийн аквариумд зочилно.
Бээжингийн амьтны хүрээлэн нь 450 төрөл зүйл, 5000 орчим хуурай газрын болон усны амьтантай.
Жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг аварга панда, сармагчин, милу буга, Азийн бар зэрэг зэрлэг ховор амьтад байдаг юм.
Бээжингийн аквариум нь сонирхолтой олон төрөл зүйлийн загас, далайн хөхтөн амьтад, далайн гахай, далайн хав зэргийг багтаасан дэлхийн хэмжээний том аквариум юм.
Мөн дэлхийн хамгийн том нийтийн талбай болох “Тяньаньмэний талбай”-аар зочилно.
Буудлын Ресторан
Ресторан
Ресторан
4 одтой буудал
Өглөөний цайны дараа бид хүсэн хүлээсэн “Universal Studios” паркийн аяллаа эхэлнэ. Энэхүү парк нь 2021 оны 9 сард нээлтээ хийсэн ба одоогоор дэлхийн хамгийн том сэдэвчилсэн паркаар тодроод байгаа юм.
Нийт 40 орчим өөр өөр төрлийн тоглоомууд болон 20 гаруй сонирхолтой хөгжөөнт шоу үзүүлбэрүүдийг үзүүлдэг байна. Тус парк нь нийт 7 өөр хэсгээс бүрддэг ба үүнд:
Энэхүү парк нь нэг жилийн дотор 10 сая жуулчин хүлээн авсан ба өдөрт дунджаар 20,000 гаруй хүнтэй байдаг байна. Дотогш ормогц нийт 80 гаруй төрлийн ресторан, кафе, дэлгүүрүүдтэй тул та өөрийн хүссэн зүйлсийг худалдан авах боломжтой.
Буудлын ресторан
4 одтой буудал
Энэ өдөр бид буудлаа хүлээлгэж өгөөд Эрээн хотруу явна.
Замдаа бид дэлхийн 7 гайхамшгийн нэг болох “Цагаан хэрмийн” аяллаа эхэлнэ.
Гайхамшигт архитектур бүхий өвөрмөц хэв маягтай , 21000км үргэлжлэх энэхүү газрыг цэргийн арми болон нутгийн ард иргэдийн асар их хүч бүрэлдэхүүнтэйгээр 2000 гаруй жилийн турш барьжээ.