Хайнан арлын сарнай цэцгийн хүрээлэн нь Азидаа хамгийн том сарнай үржүүлгийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, соёл, үйлдвэрлэлийг хосолсон аялал жуулчлалын цогцолбор газар юм. Энэ газарт та олон төрлийн сарнай, өвөрмөц ургамлууд, сарнайд суурилсан гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэнтэй танилцах боломжтой.
Юу үзэх вэ?
- 300+ төрлийн сарнай цэцэгсийг нэгэн зэрэг үзэж, үнэрлэж болох томоохон талбай.
- Байгалийн үзэсгэлэнт гэрэл зураг авах булангууд, ногоон байгууламж.
- Сарнай цэцгээс үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн гарган авдаг үйлдвэр болон үзүүлэнгийн танхим.
- Сарнайн ханд агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн, уух шингэн, цай, тос, маскны танилцуулга, амталгаа.
Хамгийн түгээмэл бүтээгдэхүүнүүд:
- Сарнайн тос, нүүрний маск
- Сарнайн цай
- Үнэртэн, гарын тос
- Сувинер болон фото карт, байгалийн гоёл чимэглэл