Пенглипуран нь Бали арлын Бангли дүүрэгт байдаг уламжлалт тосгонуудын нэг юм. Уг тосгоны нийт эзлэх талбай нь 112 га ба далайн түвшинөөс дээш 500-600 метрийн өндөрт оршино. Пенглипуран нэрийн гарал үүслийн тухай хоёр янзын таамаглал байдаг. Эхний таамаглалаар бол Пенглипуран нь “pengeling - санах” + “pura-сүм” буюу “өвөг дээдсийн газар” гэсэн утгатай. Хоёр дахь таамаглалаар бол “pelipur - тайтгарал, тав тух” + “lipur - зовлон” буюу “Тайвширлын газар” гэсэн утгатай. Учир нь Банглигийн хаан байнга энэ тосгонд очиж бясалгадаг байснаас энэ таамаглал үүссэн байна.
Энэ тосгон нь Балигийн аялал жуулчлалын газар гэдгээрээ алдартай, учир нь Пенглипуран тосгоны иргэд Балигийн уламжлалт соёлыг өдөр тутмын амьдралдаа хадгалсаар ирсэн. Архитектур, бүтэц зохион байгуулалт нь Бурхан, хүн ба хүрээлэн буй орчны хоорондын харилцааны тэнцвэрт байдлын тухай Балигийн философи болох Три Хита Каранагийн үзэл баримтлалыг агуулсан байна. Дэлхийн хамгийн цэвэр цэмцгэр гурван тосгоны нэг болох Пенглипуран тосгоны оршин суугчид нь цэвэр цэмцгэр байдал, эмх цэгцийг эрхэмлэдэг гэдэг нь илэрхий юм. Пенглипуран тосгон 2017 онд Калпатару болон Индонезийн Тогтвортой Аялал Жуулчлалын Шагнал (ISTA) гэх мэт олон хүндтэй шагналуудыг хүртсэн. Хамгийн сүүлд Пенглипуран нь Тогтвортой зорилгын шилдэг 100-д багтсан байна.