МЭ 330 онд Констанитин хаан уг хотыг Ромын эзэнт гүрний нийслэл болгон өргөмжилсөн бөгөөд Ром хотоос илүү үзэсгэлэнтэй сүрлэг, жавхаатай болгохыг хүсч байсан гэдэг. Тиймээс эзэнт гүрний өнцөг булан бүрээс уран дархчуулыг авчран гоёмсог барилга байгууламж барьж барилгын гадна, дотор талын чимэглэлд гар татдаггүй байжээ. Хожим 15 дугаар зууны үеэс уг үзэсгэлэнт хот Оттоманы эзэнт гүрний мэдэлд ирсэн юм. Оттоманы эзэнт гүрэн Константинополь хотын нэрийг нь Истанбул болгон өөрчилжээ. Хот аажимдаа Муслим шашинтнуудын хэв маягт орж эхлэв.Муслим шашинтнууд өөрсдийн хээ угалз, хананд байрлах Меккаг заах хонхорхой, султанд зориулсан сараалжин хашлага зэргийг нэмж зарим сүмийг өөрчилсөн байдаг. Эртний Константинополь хотын эртний алдартай зах өнөөгийн Истанбул хотноо өнөөг хүртэл үйл ажиллагаа нь хэвээр үргэлжилж байгаа нь гайхалтай.