Хургада хот
Хургада хот
Хургада хот
Хургада хот

Хургада нь Египет улсын Улаан тэнгисийн эрэгт байрладаг алдартай аялал жуулчлал, амралтын хот юм. Энэхүү хот нь 20-р зууны эхээр загас агнуурын жижиг тосгон байсан бөгөөд 1980-аад оноос аялал жуулчлалын бүс болон хурдтай хөгжсөн. Одоо үед Хургада нь дэлхий даяар алдартай жуулчлалын бүс нутаг болж, жилийн бүх хугацаанд жуулчдыг хүлээн авдаг байна.

  • Далайн амралт – Хургада нь үзэсгэлэнт цагаан элсээр хучигдсан далайн эрэг, тунгалаг ус. Шүрэн арал болон далайн ертөнц нь Шумбалт болон снорклинг хийх сонирхлыг ихээр татдаг. Улаан тэнгисийн шүрэн хадан дундуур шумбах нь жуулчдын хамгийн дуртай зүйл Ялангуяа Giftun Island болон Mahmya эрэг орчимд шумбахад тохиромжтой.

  • Дугуйт завиар аялал – Жуулчид усан онгоц, дугуйт завиар далайн аялал хийж, эргийн дагуух байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой.

  • Цөлийн аялал – Сафаригаар морь, тэмээ, эсвэл мотоциклоор цөлөөр аялах нь бас нэгэн сонирхолтой арга хэмжээ. Ойролцоох Бедуин омгийнхонтой танилцаж, тэдний уламжлалт амьдралын хэв маягийг үзэх боломжтой.

  • Шөнийн амьдрал – Хургада нь олон тооны зоогийн газар, баар, клубуудтай бөгөөд шөнийн амьдрал идэвхтэй.

Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан