Жунгмун аялал жуулчлалын цогцолборт орших Чонжиён хүрхрээ нь "Халласан" уулнаас эх авсан ба гурван хүрхрээнд хуваагддаг. Эхний хүрхрээ нь хадан цохио руу унадаг бөгөөд Чонжиёоны ус дамжин доошоо урсах үед хоёр, гурав дахь хүрхрээг үүсдэг. Эхний том хүрхрээ 22м өндрөөс унаж, 21м хүртэл гүнтэй байдаг. Хуурай улиралд ус унадаггүй ч бортгон үет хадны хана, маргад эрдэнийн өнгөт цөөрөм нь гадаад, дотоодын хэний ч сэтгэлийг сэргээх байгалийн үзэсгэлэнт тогтоцтой.