Батур галт уул
Батур галт уул
Батур галт уул
Батур галт уул

Батур уул нь далайн түвшнээс дээш 1717 метр өндөрт орших, олон талт бүхий идэвхтэй галт уул юм. Батур уул нь 14х10км диаметр тогоотой. Галт уулын тогооны үзэсгэлэнт байгаль нь 1949 онд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг гэдгээрээ алдартай болжээ. Батур галт уулын тогооны хамгийн өндөр оргилыг Абанг гэж нэрлэдэг. Галт уул судлаачдын судалгаагаар 29,300 жилийн өмнө асар хүчтэй тэсрэлт, дэлбэрэлтийн дараа Батур галт уулын тогоо үүссэн гэж үзсэн байдаг. Батур галт уулын тогооны голд 7км орчим диаметертэй, дүүрэн устай хоёр дахь галт уулын тогоо байдаг ба үүнийг “Батур нуур” гэж нэрлэжээ. Энэ нуур нь Балигийн хамгийн том нуур ба талбай нь 16 км.кв юм. Галт уул судлаачдын тэмдгэлснээр Батур уул 1804 оноос хойш 2000 он хүртэл 26 удаа дэлбэрч байжээ. 1996 оноос хойш энэ үзэсгэлэнт газар нь аялал жуулчлалынханд нээлттэй болж эхэлсэн байна.

Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан