Бали арал
Бали арал
Бали арал
Бали арал

Бали арал нь Индонез улсын Бага Сунда арлуудын хамгийн баруун хязгаарт орших муж бөгөөд нийслэл Денпасар нь Бага Сунда арлуудын хамгийн олон хүн амтай хот, зүүн индонезийн Макасарын дараа ордог хоёр дахь том хот юм. Их Денпасар дахь уулархаг Убуд хотыг Балигийн соёлын төв гэж үздэг. Тус муж нь Индонезийн аялал жуулчлалын гол бүс ба 1980 оноос хойш аялал жуулчлал ихээхэн хөгжиж аялалын гол бүс нутаг болсон. Аялал жуулчлалтай холбоотой бизнес нь улсын эдийн засгийн 80% бүрдүүлдэг. Бали хүн амын 86.9% нь Хиндү шашныг шүтдэг ба Индонезийн цорын ганц Хиндү шашинтай муж юм. Уламжлалт болон орчин үеийн бүжиг,уран баримал,уран зураг, арьс шир,төмөр хийц, хөгжим зэрэг өндөр хөгжилтэй урлагаараа алдартай.

Балигийн төв уулс нь 2000 метрээс дээш өндөрт орших хэд хэдэн оргилуудтай ба Батур уул идэвхтэй галт уулуудыг агуулдаг. Балигийн галт уулын шинж чанар нь онцгой үржил шимийг бий болгоход хувь нэмэр оруулдаг. Өндөр уулс нь хур тунадас ихтэй байдаг нь үржил шимтэй хөдөө аж ахуйн салбарыг дэмждэг. Арал нь шүрэн хадаар хүрээлэгдсэн байдаг. Өмнө зүгийн наран шарлагын газрууд цагаан элстэй байдаг бол баруун зүгт хар элс байдаг. Бали аралд томоохон усан зам байдаггүй ч голоор жижиг сампан завиар зорчих боломжтой. Пасут ба Клатингдукугийн хоорондох хар элсэн наран шарлагын газруудыг аялал жуулчлалын зориулалтаар хөгжүүлж байгаа боловч далайн эргийн Тана Лот сүмээс бусад нь аялал жуулчлалын зориулалтаар хараахан ашиглагдаж эхлээгүй байна.

Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан