Анталья бол Газар дундын тэнгис дээрх Туркийн аялал жуулчлалын томоохон хот юм. Анталья хотод жилд 16 сая жуулчид ирдэг ба 5 одтой ресортуудаараа алдартай. Маш тааламжтай цаг агаар, үржил шимтэй газартай болохоор энэ газрыг авахын тулд маш олон дайн болсон.
- Эртний Анталья хотыг МЭӨ 2-р зуунд Грекийн эзэнт гүрний үед байгуулагсан.
- МЭӨ 67 оноос 4-р зуун хүртэл Ромын эзэнт гүрний хот байсан.
- 4-р зуунаас 1207 оны хооронд Византын эзэнт гүрний хот байсан.
- 1207-с 14-р зууны үе хүртэл Селжүк Турк улсын хот байсан.
- 15-р зуунаас 1923 он хүртэл Османы эзэнт гүрний хот байсан.
- 1919-1921 оны хооронд Итали улсад эзлэгдэж байсан
- 1923 онд Одооны Туркийн хот болсон байна.