Бээжингийн амьтны хүрээлэн бол тус хотод ирсэн жуулчдын заавал үзэх үзвэрийн нэг. 1906 онд байгуулагдсан энэхүү эртний хүрээлэн нь зөвхөн үзвэр үзэх газар биш, харин дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны судалгаа, үржүүлэг, хамгаалалтын төв юм. Хулсны баавгай, Африкийн заан, Австралийн имж, Мексикийн усны үхэр зэрэг дэлхийн ховор, сонин амьтдыг нэг дор харж болох цөөн газрын нэг бөгөөд жил бүр 6 сая орчим жуулчин хүлээн авдаг байна.