Топкапи ордон нь Туркийн Истанбул хотын төв хэсэгт орших, Османы эзэнт гүрний хамгийн чухал түүхэн засаг захиргааны төв байсан барилга юм. Османы султан Мехмед II (Фатих)–ийн үед буюу 15-р зууны сүүлээр баригдаж, 1924 оноос музей болон олон нийтэд нээлттэй болсон. Энэхүү ордон нь Султанахмет дүүрэгт байрлах бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгджээ.
1924 оноос хойш музей болсон бөгөөд олон төрлийн үзэсгэлэн, архив, эзэнт гүрний албаны хэрэглүүр, урлагийн бүтээлүүдээр дамжуулан Туркийн түүхийг харуулдаг. Тус ордон руу жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирдэг ба хамгаалалт, сэргээн засварлалтыг өндөр түвшинд хийдэг.
Бичлэг
Байршил