Тирта Эмпул нь Убуд хотоос зүүн хойд зүгт 20км-т орших Тампак Сиринг мужид оршдог. Тирта Эмпул нь Балигийн баялаг соёлын өв ба тус цогцолбор гурван хэсгээс бүрдэнэ. Тирта Эмпулын урд, гадна, дотоод хашаанууд нь шашин, оюун санааны гүн гүнзгий ач холбогдолтой юм. Тирта Эмпул гэдэг нэр нь өөрөө "ариун усны булаг" гэж орчуулагдана. Цэвэр ариун байдлын бэлгэдэл болсон булгийн усыг Балигийн Хиндучууд ариусахын тулд хэрэглэдэг тул энэхүү рашаан булаг нь маш олон усан сангуудруу тарж цутгадаг.