Лемпуяанг сүмийн түүх болон бусад Сэд Кахянганы сүмүүд МЭ 11-р зуунд Мпу Кутуран Удатана хааны бараа бологч Бали арлыг хатантайгаа захирч байх үед байгуулагдсан. Энэхүү сүм нь архитектурын өвөрмөц хийцтэй, гайхамшигтай урлагийн бүтээл юм. Гол сүм рүү очихын тулд жуулчинд 1700 ширхэг шатаар авирдаг. Оргил өөд шатаар алхах үед шувуудын жиргээ сонсогдон байгалийн үзэмжийг бишрэн толидоно. Энэхүү сүмд олон сонирхолтой газрууд байдаг бөгөөд эдгээрийн нэг нь жуулчдын "Тэнгэрийн хаалга" гэж алдаршсан хаалга юм. Энэхүү хаалга нь дөрвөн метр орчим өндөртэй ба хүмүүсийн хамгийн дуртай газар юм. Хаалганы яг голд нь Агунг уулын сүндэрлэн харагдана.