Petit Palais нь Францын нийслэл Парис хотын 8-р дүүрэгт байрлах урлагийн музей бөгөөд 1894 онд зохион байгуулагдсан “1900 Exhibition area” үзэсгэлэнгийн хүрээнд анх баригдаж эхэлсэн бөгөөд 1897 онд ашиглалтад оржээ. 400,000 фунтийн өртөгөөр баригдсан энэ музей нь Грек, Ромын уран барилгын онцлогийг шингээсэн Beaux-Arts хэв маягтай архитектурын гайхамшиг юм. 1900 оны Дэлхийн үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд нээлттэй болсон.
Музейн цуглуулгад “Museum of Fine Arts”–ын эртний түүх, соёлын дурсгалуудаас эхлээд 20-р зууны хэдэн зуун бүтээл багтдаг. Үүнд 12,000 гаруй хэвлэлийн материал, ханын чимэглэл, уран баримал, дундад зууны үеийн дурсгалын зүйлс, ховор бичмэл зэрэг үнэт зүйлс орно.