Хиймэл арал буюу Далдуу модны хэлбэртэй Жумейра арлын ажил 2001 онд эхэлжээ. Анх 600 мянган хүний багтаамжтай байхаар төлөвлөж байсан ч тус арлыг олон нийтэд зарлахад бүх байшин гурван өдрийн дотор зарагдсан учраас багтаамжыг хоёр дахин нэмсэн гэдэг. Далдуу модны мөчир дагуу 1800 байшин барьсан гэж үздэг. Ханхүү 2006 он гэхэд далдуу мод арлыг бэлэн болгохоор амласан боловч асар том хиймэл байгууламж учир 2014 оны 11 дүгээр сард л бүрэн дууссан байна. 8000 хувийн байшин, орон сууцны цогцолбор, 200 их дэлгүүр, ресторан, тансаг зочид буудал, өндөр барилгуудыг аралд багтаажээ. Энэ арал нь Дубай хотын бэлгэ тэмдэг болсон бөгөөд Дубай хотыг дэлхийн газрын зураг дээр гаргасан гэдэг.