Нонг Нооч халуун орны ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь Тайландын Чонбури мужийн 2.5 км2 талбай бүхий гоёмсог ургамлын цуглуулгатай хүрээлэн бөгөөд жуулчдын сонирхлыг татдаг очих дуртай газар юм. 1954 онд Писит, Нонгнооч Тансача нар энэ байршилд 1500 га газар худалдаж авж байж. Эхэндээ хосууд энэ газрыг кокос, манго, жүрж зэрэг гадаад, дотоодын хэд хэдэн жимс жимсгэний тариалангийн газар болгон ашиглахаар төлөвлөж байсан. Гэсэн хэдий ч Нонг Нооч гадаадад хийсэн аялалаасаа санаа аван энэ газрыг халуун орны цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийджээ. Тус цэцэрлэг 1980 онд нээгдсэн бөгөөд өдөр бүр Тайландын соёлын шоу болон театрын зааны үзүүлбэрийг үзүүлдэг байна. 1983 онд цэцэрлэгийн удирдлагыг Нонгноочийн хүү Кампонд шилжүүлжээ. 2016 онд уг цэцэрлэгт хүрээлэнд Үлэг гүрвэлийн хөндий баригдаж эхэлсэн бөгөөд 2017 онд ашиглалтад орсон байна. Өдөр бүр 5000 гаруй хүн зочилдог төдийгүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арван цэцэрлэгт хүрээлэнд багтдаг.