Нойшванштайн цайз нь Герман улсын өмнөд хэсэг, Бавари мужийн Алпийн нуруунд орших үлгэрийн мэт үзэсгэлэнт цайз бөгөөд дэлхийд хамгийн алдартай аялал жуулчлалын цайзуудын нэг юм. Энэ цайз бол үнэхээр үлгэрийн мэт ордон, архитектур, байгаль хоёрын төгс хослол юм.Цайз руу орох тасалбар урьдчилан захиалах шаардлагатай (ачаалал ихтэй улиралд) Аяллын хөтөчтэй ордог бөгөөд дотоод орчныг өөрөөр үзэх боломжгүй.