Сфинкс бол Египет болон Грек домог зүйн алдартай дүр бөгөөд хүн, арслан хоёрын холимог биетэй байдаг. Түүний түүх, дүрслэл Египет болон Грекийн соёлд ялгаатай илэрдэг:
Египетийн Сфинкс буюу бидний энэхүү аяллаар үзэх арслангийн биетэй, ихэвчлэн хаадын эсвэл бурхан шиг хүнтэй толгойтой амьтан юм. Хамгийн алдартай нь Гизагийн агуу Сфинкс бөгөөд энэ нь пирамидын хажууд оршдог. Египетийн соёлд Сфинксийг хамгаалагч, хүч чадал, мэргэн ухааны бэлгэ тэмдэг гэж үздэг.