1992 онд ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Хятад улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Жанжиажэ ойн хүрээлэнд зочилно. Энэхүү ойн хүрээлэн нь маш үзэсгэлэнтэй өндөр хадан уулс, цэвэр агаар, цэнгэг уст гол горхитой. Энд дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан шилэн лифт болох Байлун цахилгаан шатанд суух бөгөөд лифт нь 47 хүний багтаамжтай 2 давхар шилэн,Германы Ragger брэндийнх ба 326 м өндөр замыг 1 минут 58 секундын хугацаанд туулах бөгөөд лифтээр зорчих хугацаандаа байгалийн сайхныг сонирхож Тэнгэрийн багана хэмээн нэрлэгддэг буюу Халалуяа уулыг харах болно.