Эфес (Ephesus) бол одоогийн Туркийн Измир мужид, Сельчук тосгоны ойролцоо байрлах эртний Грек-Ромын хамгийн алдартай хотуудын нэг юм. Энэ хот нь худалдаа, урлаг, шашин соёлын төв байсан ба МЭӨ 10-р зуунаас эхлэн хөгжин цэцэглэж, МЭ 2-р зуунд оргил үедээ хүрчээ. Эфес хот нь Ромын эзэнт гүрний “Азийн мужийн нийслэл” байсан ба Грекийн соёл иргэншлээс Ромын эзэнт гүрэн, Византын үе хүртэл олон үеийн түүхийг гэрчилдэг.