Шанхай хотын төвд байрлах, Хятадын уламжлалт шашин шүтлэг болон түүх соёлыг илэрхийлсэн алдарт сүм юм. Чөн Хуан сүм нь Хятадын “Chenghuang” буюу Хотын сахиус бурхан-д зориулсан сүм бөгөөд тухайн хотын амар амгалан, хамгаалалт, шударга ёсыг сахиулах үүрэгтэй бурхан шүтээн юм. Шанхайн Чөн Хуан сүм нь 15-р зуунд Мин улсын үед байгуулагдсан бөгөөд Хятадын уламжлалт архитектур, шашин, ард түмний зан үйл, итгэл үнэмшлийн тод жишээ болдог.