Бүрж Калифа
Бүрж Калифа
Бүрж Калифа
Бүрж Калифа

2010 оны нэгдүгээр сарын 4-ны энэ өдөр Дубай хотод орших дэлхийн хамгийн өндөр барилга Бүрж Калифа албан ёсоор нээгджээ. Бурж-Калифа нь нийт 828 метр өндөртэй, дэлхийд хамгийн өндөр барилга бөгөөд, дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт орох Шанхай цамхаг нь 632 метр ажээ.

Барилга нийтдээ 163 давхар, 9 дээд зэрэглэлийн зочид буудалтай юм. Мөн нийт 54 цахилгаан шаттай бөгөөд секундэд 10 метр хурдлах чадалтай (Дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат) ажээ. Барилга 2957 машины зогсоолтой ба 304 зочид буудал, 904 орон сууцтай. 

Барилгын ажилд 6-н  жилийн туршид 22 сая хүн ажилласан. Зарим тохиолдолд   12000 гаруй хүн зэрэг ажиллаж байжээ. Барилгыг барих ажил 2004 оны 9 сарын 21-нд эхлэсэн бөгөөд долоо хоногт 1-2 давхар барих хурдтайгаар явагдаж байжээ. Мөн Бүрж Калифад зориулж +50 хэмийн халууныг тэсч чадах бетоныг боловсруулсан байна.

Бетон хийцийн ажлыг ихэвчлэн шөнө маш том мөсөн байгууламж босгон хийдэг байж. 160 давхар хүртэл бетоны ажил хийгдсэний дараа, 180 метр урт металл хийцийг угсрах ажил үргэлжилжээ. Байшингийн галын аюулгүй байдлын систем 32 минутын дотор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх боломжтой ба энэ барилга нь өөрийгөө эрчим хүчээр хангах чадвартай.

Бурж Калифаг нээх өдөр хүртэл барилгын өндөр нууц хэвээр байв. Инженерүүдийн хэлснээр, барилга баригдах явцад хэд хэдэн удаа төлөвлөж байснаас илүү өндөр болох тухай яригдаж байжээ. Барилгыг барихад техникийн асуудал биш хөрөнгө мөнгөний асуудал саад болж байсан юм. Учир нь уг барилгын хувьд ихэнх өрөө тасалгаанууд нь орон сууцны зориулалттай бөгөөд барилгын нийт талбайн хэмжээ 557500 хавтгай дөрвөлжин метр. Иймээс Бурж Калифагийн дотор зайг багасгаснаар барилга өндөр хийцтэй болжээ. Тус улсын хэвлэлд энэ тэнгэр баганадсан барилгыг "Бахархлын цамхаг" хэмээн нэрлэдэг болсон.

Logo
Хан-уул дүүрэг, 17-р хороо, Их Монгол улсын гудамж, Кинг Тоуэр, 121-р байр
Ажлын цаг 09:00 - 18:00
info@travelx.mn
+976 72007722
© 2025 Дэлхий Трэвел Икс, Бүх эрх хуулиар хамгаалагдсан