Бээжингийн амьтны хүрээлэнгийн цогцолборт байрлах Бээжин Аквариум нь жуулчдын хамгийн сонирхол татсан, гайхамшигтай аяллын нэг хэсэг болдог. Энд жуулчид далайн ертөнцтэй танилцаж, далайн амьтдыг харж хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан танин мэдэххүйн боловсрол, адал явдалт, сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжтой. Акул, пиранха, далайн гахай, хятад хилэм гэх мэт нэн ховор амьтдын орчинд аялах аялал хэзээ ч мартагдашгүй дурсамж болно.