Бангкок хотын төвд байрлах Байёокэ тоуэр (Baiyoke Tower II) нь Тайландын хамгийн өндөр барилга бөгөөд 84 давхар, 328 метр өндөртэй тэнгэр баганадсан цамхаг юм. Энэхүү цамхагт зочид буудал, худалдааны төв, ресторан болон жуулчдын сонирхол татахуйц үзвэрүүд байрладаг.
Зочид 77-р давхрын шилэн ханатай үзвэрийн танхимд хотоор аялж буй мэт мэдрэмж авч, 84-р давхрын эргэлддэг тавцан дээрээс Бангкок хотыг тольдох боломжтой. Мөн 81-82 давхрын тансаг буфет ресторан, 83-р давхрын бар нь шөнийн романтик уур амьсгалыг мэдрүүлэх болно.