Акрополис цогцолбор нь Грекийн нийслэл Афин хотын төвд, уулан дээр сүндэрлэн орших эртний цайз, сүм хийдүүдийн түүхэн цогцолбор юм. Археологийн олдворуудаас харахад МЭӨ 4-р мянганы эхээр анх оршин сууж байсан нь тогтоогдсон. Харин МЭӨ V зуунд Афины удирдагч Перикл тус газарт хамгийн чухал барилгууд болох Parthenon, Propylaea, Erechtheion, Temple of Athena Nike сүмүүдийг барих ажлыг эхлүүлсэн байдаг.
Акрополис нь эртний Грекийн соёл, уран барилга, улс төр, шашны төв байжээ. Түүний дундаас хамгийн алдартай нь бол дарь эх Афинад зориулан барьсан Parthenon сүм юм. Өнөөдөр Акрополис нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн, Афины хамгийн алдартай аялал жуулчлалын цэг бөгөөд дэлхийн сая сая жуулчдыг өөртөө татдаг.